Онцгой ашиг тустай хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг лууван тэргүүлжээ

img

Алим жимс хамгийн ашиг тустай бүтээгдэхүүнд тооцогдож байсан цаг саяхан. Энэ жимс олон тооны аминдэм агуулдаг болох нь тогтоогдсон билээ. Тэгвэл одоо мэргэжилтнүүдийн анхаарал хүнсний ногоо болох лууван руу шилжжээ. Тэд зарим нэг өвчинд нэрвэгдэхгүйн тулд өдөр бүр лууван идэж байхыг зөвлөв. Лууванд аминдэм, эрдэст бодис олноор агуулагддаг байна. Түүнчлэн лууван ходоод, гэдэсний үйл ажиллагааг тогтвортой байлгахад ихээхэн ач тустай гэнэ. Лууван идээд байвал ходоод хямрахгүй, шархлахгүй, үрэвсэхгүй аж. Лууванд А, С, D, Е, К, В1 болон В6 аминдэм, биотин, кали, кальци, магни, фосфор, органик натри зэрэг агуулагддаг билээ. Луувангийн жүүс нимбэгний шүүстэй хольж уувал өтгөн хаталтаас ангижирч, ходоодоо цэвэрлэж болно. Харин луувангийн шөл шингэн алдалтыг зогсоох увдистай гэнэ. Мөн лууван таргалалтаас сэргийлж, цус бохирдохоос хамгаалан буйлыг үрэвсүүлдэггүй аж. Лууван идсэн хүн нойргүйдэлд автахгүй. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ