Улаанбаатарт цас орж, явган шуурга шуурна

img

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Буянт голын сав газар болон Хүрэн бэлчир орчмоор 23-28 градус, Дархадын хотгор, Хараа, Орхон-Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна. Улаанбаатар хотод үүлшинэ, үдээс хойш бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 6-11 метр. 18-20 градус хүйтэн байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ