Шакирагийн найз залуу фэнүүдийг нь даапаалав

img

Колумбийн нэрт дуучин Шакирагийн найз залуу твиттерт найз бүсгүйгээ анх удаагаа ээж болсон хэмээн жиргэжээ. Хожим тэрбээр хошигносноо хүлээсэн байна. “Бид хүүтэй боллоо. Их баяртай байна. Та бүгдэд баярлалаа” хэмээн дуучин бүсгүйн найз хөлбөмбөгчин Жерар Пике бичжээ. Дараа нь тэр хошигносон гэдгээ бичсэн аж. Өчигдөр Испанид манай дөрвөн сарын нэгэнтэй ижил инээдмийн баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. 35 настай Шакира, “Барселона” багийн 25 настай хамгаалагч Жерар Пике нар 2010 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүлд дуу болсон Waka Waka дууны клипний зураг авалтын үеэр танилцжээ. Дуучин бүсгүй энэ оны есдүгээр сард бие давхар болсноо албан ёсоор зарласан юм. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkk:
kkk yneheer jiremsen bolson yum bishyy oilgomjtoi bichij chadahgyi bol bolildoo
2013-01-02
Harin tiimee
2013-01-01
Zochin:
Yuch oilgosogui ee
2013-01-01
Harin tiimee