Берлускони экс эхнэртээ өдөрт 100 мянган евро өгнө

img

Италийн ерөнхий сайд асан Сильвио Берлускони хуучин эхнэр Вероника Лариод өдөрт 100 мянган евро төлөх ёстой болж байна. “Коррьере  делла сера” сонинд бичсэнээс үзвэл, сард гурван сая евро төлж байх шийдвэр гаргасан Милан хотын шүүх гурван жил үргэлжилсэн гэр бүл салах хуралд ийнхүү цэг тавьжээ. Уг сонинд тайлбарласнаар, энэ “тэтгэлэг”  нь Берлусконийн гурван хүүхдийг төрүүлсэн 22 жилийн хамтын амьдралын хугацаандаа дассан тэр аж төрөх хэв маягаа  хадгалах боломжийг хатагтай Лариод олгох ажээ. Ер нь жүжигчин байсан энэ эмэгтэй болон улс төрч хоёрын харилцаа 30 жил үргэлжилсэн юм. Хань нь залуу бүсгүйчүүдэд нугасгүйд гомдсон  Ларио салах санаачлагыг анх гаргасан байна. Хуучин эхнэр, нөхөр хоёр санхүүгийн асуудлаар зөвшилд хүрч чадахгүй байснаас болоод гэр бүл салах ажиллагаа ийнхүү  сунжирчээ. Ларио Италийн хамгийн  баян хүмүүсийн жагсаалтын гуравт бичигддэг тэрбумтан хуучин нөхрөөсөө жилд 36 сая евро шаардаж байсан байна. Берлускони сард 300 мянга гаруй евро төлөхийг  ч  зөвшөөрдөггүй ажээ. Тийнхүү хамтран амьдарсан хугацаа болон “сэтгэл санааны хохирлыг” харгалзан шүүх  Лариогийн талд  шийдвэр гаргасан байна. Берлусконид “гэр бүлийн үүр” болох Монцей хотын дэргэдэх 78 сая еврогийн өртөгтэй Макериогийн харш үлджээ. Тэр бас  Милан хотын ойролцоохи  Аркор, Сардини арал дахь шилтгээн, түүний Сэтгэлгээний их сургууль нээсэн Лезо дахь Жернеттогийн шилтгээн байдаг байна. Гэвч ерөнхий сайдад зургаа дахь удаагаа нэрээ дэвшүүлж байгаа 76 настай Берлускони одоо өөрийгөө бүрэн чөлөөт иргэн хэмээн үзэж болно. Тэр өөрөөсөө 48 насаар дүү шинэ бүсгүйтэй болсон гэдгээ саяхан албан ёсоор зарласан юм. Франческа гэдэг энэ эмэгтэй нь түүний сонгуулийн өмнөх кампанид ажилд оролцож байгааг эндхийн ажиглагчид үгүйсгэхгүй байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Chingis:
Humuus tegj amidraad chadaj l baina shdee. Chadaj baigaa ymand ataarhah hereg yu bnaa mongolchuud minee. Bid chin tsoohuulhnee shuudee. Dandaa l biy biynee muulj, bulshilj yvah ymaa. Hair setgeld nasnii hyzgaar baihgui gedgiig l haruulj baigaa busuu. Hogshin zaluu, bayn yduu, hair aliniig ni ch hamaarahguugeer irdeg busuu. Ayaa hairaa gej....
2015-09-11
ganaa:
ene huuhen 32 nastai emberel 75 nastai hugshun hunii boov huhuj ami zogooh ch gej dee gantokhtokhoo duugee surguulid bas uurtuu bair unaa hoolnii mungu avch yavah gejdee batmunkhiin gantokhtokh banknii ajiltan bsgui hehe
2013-06-09
banzragch:
demberel shine ehner gantokhtokh huuhen zaluu hun baij bie dagaad amidarch chadahgui baigaa yum uu hugshun hunii 2 ch huuhed turuuleed bie unleel ah du naraa turiin ajild shurguulaad amidrah ch gej dee oir toirniihono ichej boln do gantokhtokh busgui
2013-06-09
ul medegch:
demberel gej hen yum ¿¿¿¿¿¿¿¿¿¿¿¿¿¿¿¿¿
2013-06-08
Dandaa l Demberel Demberelgej baih yum. Dembereliin huuchin ehner yahav dee. Amidardagaa amidaraad ,hiidgee hiigeed .ur huuhduudiinhee sain saihniig uzeed hunii yosoor amidarchihsan hun ,Ter shine ehner geed baigaa yanhan zaluu nasaaraa hohirch baigaa gedgee meddeg bolov uu? Ichdeggui shunaltai yanhan...
2013-01-01
terbumtan baina shuudee:
Ene 78 nastai er 28 nastai busguitei gerlesen terbumtan yum baina. sard 100000 euro ugehed asuudal baihgui dee. Manai Demberel guai nas oiroltsoo chalh saitai deerh erhemees dordohgui bas sard 100000-iig ugsen ch chadna baih shuu. Jinkhene er hun.
2013-01-01
100000:
manaihan huuchin avgaidaa 100000 tugreg ugdeg baihaa , zarim bur ugehgui .Gehdee odoo ene Italiin erenhii saidiin turshlagaar ovoo munge nehemjlej boloh yum bnaa.
2013-01-01
bbbb:
dembertelees hed dahin ilvv nohor shvv dee.
2012-12-30
дэмбэрэл өвгөн авгайдаа сард хэдийг өгч байгаа бол
2012-12-30
PUUJEE:
YAG MONGOLIIN DEMBEREL BNA.
2012-12-30