Бүрэгхангайн хүү бүтэн жил Ерөнхийлөгчийн цомыг эзэмшинэ

img

Тусгаар тогтнолын өдөрт зориулсын ерөнхийлөгчийн цомын барилдаанд яг жилийн өмнө жавар тачигнасан өдрөөр Монгол бөхийн өргөөнд халуухан барилдаанууд өрнөж С.Мөнхбат аварга түрүүлж, Ц.Содномдорж харцага үзүүрлэж байсан. Харин энэ жил бөхчүүдийн чансаалан шалгаруулж, барилдах бөхчүүдийг хэдэн хоногийн өмнөөс зарлаж байснаараа онцлог болов. МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, Д.Чойжамц хамба, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар хүндэтгэлийн суудалд заларч тусгаар тогтнолын барилдааныг үзэн сонирхов. Харин бөхийн өргөө цагийн өмнөөс хөл гишгэх зайгүй болж шатан дээр зогсоогоор барилдааныг дуусгасан үнэнч үзэгч ч олон байсан юм. Чансаа өндөр 121 бөхийн барилдаан Хэдий олон хоногийн өмнөөс Ерөнхийлөгчийн цомд барилдах 146 бөхийн нэрсийг гарган зарлаж байсан боловч энэ өдөр бөхийн тоо хүрээгүйг сурвалжлагынхаа өмнө дурдах нь зөв болов уу. Чансаа өндөр 128 биш 121 хүчтэн зодоглосон. Улсын өсөх идэр начин Б.Гончигдамба, аймгийн арслан Л.Лха-Очир, Л.Цэрэнтогтох, Л.Шинэбаатар, Ж.Сүхбат, Ч.Баасанбат нар хий мөргөж хоёрын даваанд шууд гарч хүч үзсэн билээ. Барилдаан нэгийн даваанаас л ширүүн эхэлсэн. Ширүүндээ Таванханыханд тун ээлгүй байв. Эхлээд удаагүй байтал хэдхэн хоногийн өмнө Уул уурхайн ойн том барилдаанд түрүүлсэн Г.Эрхэмбаяр арслан Хөвсгөлийн Б.Хаш-Эрдэнэд унаж шуугиан дэгдээв. Хөвсгөлийн хүү хоёрын даваанд С.Мөнхбат аваргын аманд очоод тун ч тэвдүүлж байгаад унасан. Аваргыг хэд хэдэн удаа газардуулах дөхөж, нэг удаад нь бүр аваргыг өвдөглүүлчих шахсан. Аваргын барилдааны талаар ярилгүй эргээд нэгийн даваа руугаа оръё. Эрхэм арслангийнхаа араас Өсөх-Ирээдүй харцага О.Бундхорол харцагад заларчихав. Таванханы нуралт үүгээр дууссангүй өндөр Ч.Баянмөнх Хэнтийн залуу арслан Э.Оюунболдод унаж ерөнхийлөгчийн цомын барилдааныг үзэгчийн суудлаас үргэлжүүлэх болов. Улсын заан Б.Соронзонболдыг үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга Тариатын Ц.Ганбат баруун талдаа хутгаж, залгуулж дэгээ ороон дороо хийсэн юм. Харин эдгээр хүчитнүүдээс өөр дээгүүр барилдана хэмээгдэж байсан бөхчүүдээс шороодсонгүй. Харин давааны төгсгөлд хорин хос дөчин арслан хоорондоо таарч барилдсанаас Б.Баатарцол Н.Ганзориг, Б.Батдорж Д.Болдбаатар, Т.Баасанхүү П.Мөнхбат, Бо.Батжаргал Т.Мягмарсүрэн нарыг онцлох нь зөв болов уу. Таавар будилж эхлэв Хүчит бөхийн хоёрын давааны эхэнд том цолтнууд С.Мөнхбатыг эс тооцвол тэвдсэнгүй. Харин найм дээр эрэмбэлэгдсэн Ч.Санжаадамба Өвөрхангайн Л.Батзориг заантай таарч суганд сэжиж яваад давуулж гуядуулан унажээ. Түүний араас Ө.Бат-Орших Э.Оюунболдод, А.Цацабшир Дарханы С.Ерөөлтөд тус тус тахим буулгав. Шөвгийн найм түүнээс дээш үлдэхэд гайхаад байхааргүй гурван хүчтэн ийнхүү хоёрын давааны чанга оноолтод бүдэрсэн юм. Б.Эрдэнэхүү арслан И.Ёндонсамбууг өхийлдөх мэхээрээ, Э.Энхбат мордоогоороо Н.Батсуурийг, Н.Батзаяа Л.Шинэбаатарыг баруун давуулж гуядан, Л.Цэрэнтогтох А.Батмөнхийг давхар шуудагнаас татаж хашин тус тус давжээ. Энэ давааны төгсгөлийн нугалаан дээр Б.Одгэрэл О.Гантулга нарын арслангууд учраа таарч хүч үзэн Увс аймгийн хурц арслан давсан. Хоёр хурц арслан холын хамаатнууд гэдэг билээ. Ж.Чулуунбат Д.Амаржаргал нар ойролцоо газардаж дахин хүч үзээд Булганы аймгийн арслан давжээ. Амарын Батмөнх Т.Баасанхүүтэй нэлээд хугацаанд хүч тэнцэн үзсэн ч барьц сонгуулан мордож унав. Гурвын давааны өмнө давсан 32 бөх дурсгалын зураг татуулж харагдсан. Харин зарим зурагчдыг бөхийн өргөөний хамгаалагчид хөөж байсан нь олон хүний нүдэнд таагүй сэтгэгдэл үлдээсэн байх. Монголын шилдэг бөхчүүдийг гэрэл зургийн сан хөмрөгт мөнхлөх гэсэн тэдэнд ингэж зохисгүй хандах учиргүй байлтай. Б.Сугаржаргал Т.Баасанхүүтэй туналаа С.Мөнхбат аварга Б.Батболд засуулаар цолоо дуудуулан гарч аймгийн арслан С.Ерөөлтийг амлан суйлж хаясан бол нөгөө жигүүрийн магнай Х.Мөнхбаатар арслан Б.Дэлгэрсайханд унав. Булганыхантай ойр байдаг улсын арслан Д.Азжаргал аймгийн арслан Д.Амаржаргалыг амлан давж, ойрд барилдаагүй улсын гарьд И.Доржсамбуу гурвын даваанд Л.Лха-Очир арсланг амлаж сэнжигнээс татуулан унажээ. Гарьд энэ барилдаанд бүртгүүлэхдээ "Гурав давчихаж барах болов уу" хэмээж байсан гэнэлээ. Цагтаа цалгиж явсан гарьд маань хэдий гурав давж чадаагүй ч түүний насны энэ зэрэгтэй барилдаж байгаа хүчтэн өнөөдөр монгол бөхийн дэвжээнд үгүй билээ. Э.Энхбат начин нэг багшийн шавь Э.Оюунболдыг амлаж хүч үзээд гурвын даваанд дараалан (өмнөх барилдаанд Т.Баасанхүүд унасан) уналаа. 19 настай Оюунболд хүү том барилдаанд ингэж "том" үзлээ. Б.Гончигдамба Л.Батзоригийн давхар ачаанд хөл дээрээ бууснаар дөрвийн давааны оноолтод гарах болж, Ц.Чимэддорж Н.Батзаяагийн хөлд орж дамжиж ард нь гаран давсан юм. Б.Амарзаяа таван бөхөөс Л.Цэрэнтогтохыг амлаж, хэд хоногийн өмнө  АЦЦБЗББ-нд түрүүлсэн бяртай арсланг зайгүй өгсөнгүй түрж давав. Ц.Одбаяр гурван бөхөөс Б.Эрдэнэхүүг амлаж барьц сонгуулан унаж, Б.Сугаржаргал Т.Баасанхүү нарыг хэн ч амлалгүй тунажээ. Өөрөөсөө хоёр дахин илүү жинтэй залуу начинтай Тэсийн арслан тун нягт барилдсан ч барьц сонгож мордоход нь тун ч хүчтэй газардсан даа. Чимэддоржийн өдөр Энэ өдөр үүрийн цолмон мэт онцгойрон гялалзсан од нь Өвөрхангайн Цэндзэсэмийн Чимэддорж байлаа. Чимэддорж арслан П.Бүрэнтөгсийг тавын даваанд зүүн хөлд орж, зургаа дээр С.Мөнхбатад барьц сонгуулан тус тус хаяж их шөвгийн дөрөвт үлдэв. Тусгаар тогтнолын өдөр-Чимэддоржийн өдөр байжээ. Дөрвийн давааны оноолтод  зориг нь орсон залуу арслан Э.Оюунболд аварга Мөнхбат руу дайрч байгаад дагуулж тонгоруулан унав. Хурц арслан Д.Болдын хүү Эрдэнэхүү Азаа арсланг барьц сонгооноос хаяж, Б.Гончигдамба Б.Амарзаяагийн зүүн хөлд орж ямар ч зай өгөлгүй суулгасан. Ду, Санги хоёр энэ даваанд тунав. Хоёулаа Максын бөхчүүд. Ду начин өөрийн өвөрмөц зайлах мэхээрээ Сангисүрэнг газардуулав. Улсын түрүү бөхчүүдийг нураадаг Чимэддорж Урд даваанд 2012 оны төрийн наадмын түрүү бөх П.Бүрэнтөгс арсланг хаясан Ц.Чимэддоржийг зургаа дээр 2011 оны төрийн наадмын түрүү бөх С.Мөнхбат амалсан. Хоёр хүчитний барилдаан хамгийн сүүлд өндөрлөсөн. Эхлээд Ц.Чимэддорж барьц сонгосон ч задарсан. Харин аваргын талаар хаялцах барьц сонгоход Өвөрхангайн арслан тун үлдэцтэй үзэж давсан. Энэхүү барилдааны бичлэгийг удахгүй манай сайт та бүхэндээ хүргэх болно. Ду энэ удаа "Макс" групийн нөгөө бөх болох Д.Рагчаатай хүч үзэж мушгиулан унав. Харин М.Өсөхбаяр заан Б.Эрдэнэхүүг мордоход нь хутгаа болгодог дархан мэхээрээ давж туг тойров. Түүнийг өмнөх даваанаас л тэвхэлцэж эхлэхэд өргөөнд суусан олон үзэгч "Өсөхөө зааныг ингээд эхэлбэл тогтооход бэрх дээ" хэмээн ярилцаж эхэлсэн юм. Содном Гончиг хоёр энэ даваанд тунаж хүч үзлээ. Энэ намар хэдэнтээ таарсан хоёрын барилдаанд Ц.Содномдорж чирч хутган дэгээ болгож давсан. Шинэ бөх түрүүлэх нь тодорхой болов Их шөвгийн дөрөвт Рагчаа гарьд хадмынхаа нутгийн арслан Ц.Чимэддоржийг амлан сэнжигнээс татан хаяж, М.Өсөхбаяр тунасан Ц.Содномдоржийг баруун талдаа хавирч хаясан байна. Ингэж өнгөрсөн жилийн тэргүүн байр булаацалдсан бөхчүүд дахин шалгарч чадалгүй шинэ цомын эзэн тодрох болов. Тэргүүн байрын төлөө заан гарьд хоёрын барилдаан удаан үргэлжилсэнгүй. Өсөхөө заан баруун талдаа халз хутган төрийн наадмын үзүүрийг хаяж шигшмэл бөхчүүдийн шилдэгээр шалгарлаа. Бүрэгхангай нутгийн бөх хүү ийнхүү Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын хоёрдахь эзнээр тодорчээ. Дараа жилийн яг энэ цаг мөч хүртэл заан цомыг хадгалж, дурсгалын хувилбар нь өөрт нь үлдэх юм. Анх удаа бөхчүүдийг чансаалан барилдуулсан шигшмэл хүчитнүүдийн барилдаан сонирхолтой сайхан өрнөлөө. Могой жилийн билгийн улирлын хаврын тэргүүн сар хүртэл яригдах барилдаан энэ болов уу даа.   Хоёрын даваа 1. С.Мөнхбат у.ав - Д.Хаш-Эрдэнэ а.н зүүн мордоод 2. Х.Мөнхбаатар у.а - Ц.Ганбат а.н шуудагнаас мушгиад 3. Д.Азжаргал у.а -О.Бундхорол а.х барьц сонгоод 4. П.Бүрэнтөгс у.а - З.Наранбаатар а.х сугадаж тахимдаад 5. Д.Рагчаа у.г - О.Хангай а.з зайлж татаад 6.И.Доржсамбуу у.г -Б.Серик а.з сэнжигнээс хонгодоод 7. М.Өсөхбаяр у.з -Л.Цээсүрэн а.з баруун талдаа мордоод 8. Ч.Санжаадамба у.з -Л.Батзориг а.з сэжихэд давуулж гуядаад 9. Ө.Бат-Орших у.х -Э.Оюунболд а.а мордоод 10. А.Цацабшир у.х - С.Ерөөлт а.а давхар шуудагнаас мордоод 11. Ц.Содномдорж у.х - Б.Ганхуяг а.а 12. А.Бямбажав у.х - Давж.Батбаяр а.а зүүн талдаа хөнтрөөд 13. И.Ёндонсамбуу у.н - Б.Эрдэнэхүү а.а өхийлдөөд 14. Ш.Уламбаяр у.н - Ц.Чимэддорж а.а  барьц сонгож хавираад 15. Э.Энхбат у.н - Н.Батсуурь а.а баруун мордоод 16. Б.Гончигдамба у.н - Н.Ганзориг а.а давхар шуудагнаас татаж түрээд 17. Ду.Батбаяр у.н - Т.Мягмарсүрэн а.а хөмөрч 18. Б.Насандэлгэр у.н - Ч.Баасанбат а.а барьц сонгож баруун мордоод 19. П.Ганхүү у.н -Ж.Сүхбат а.а толгой уургалж мушгиад 20. Н.Батзаяа у.н - Л.Шинэбаатар а.а баруун давуулж гуядаад 21. Б.Батмөнх у.н  - Л.Цэрэнтогтох а.а  шуудагнаас шахаж татаж хашаад 22. С.Багахүү у.н - Л.Лха-Очир а.а шуудагнаас мушгиад 23. Б.Сангисүрэн у.н - Л.Нямбаяр а.а хөлд ороход зөрүүлж дараад 24. А.Батмөнх у.н - Т.Баасанхүү а.а  барьц сонгож мордоод 25. Ц.Одбаяр у.н - Д.Болдбаатар а.а гуядаад 26. Ж.Чулуунбат у.н - Д.Амаржаргал а.а  зайлж хавираад 27. Б.Амарзаяа у.н - Б.Ганзориг ц.а давхар шуудагнаас түрээд 28. Б.Сугаржаргал у.н - Х.Мэндбаяр а.а барьц сонгож мордоод 29. Ч.Батчулуун а.х.а - Б.Суманчулуун а.а шуудагнаас түрэд 30. Ш.Мөнгөнбаатар а.х.а - Б.Дэлгэрсайхан а.а  мушгихад зөрүүлж мушгиад 31. А.Алтанхуяг а.х.а - Б.Хашбат а.а золгооноос 32. Б.Одгэрэл а.х.а - О.Гантулга а.х.а барьц сонгож араар мордоод   Гурвын даваа 1. С.Мөнхбат у.ав - С.Ерөөлт а.а  суйлаад 2. Х.Мөнхбаатар у.а - Б.Дэлгэрсайхан а.а 3. Д.Азжаргал у.а - Д.Амаржаргал а.а шуудагнаас татаад 4. П.Бүрэнтөгс у.а - Б.Хашбат а.а 5. Д.Рагчаа у.г - Б.Насандэлгэр у.н 6. И.Доржсамбуу у.г - Л.Лха-Очир а.а сэнжигнээс татаад 7. М.Өсөхбаяр у.з  - Ч.Батчулуун а.х.а барьц сонгож мордоод 8. Ц.Содномдорж у.х - П.Ганхүү у.н давхар шуудагнаас мөргөж зайлж мушгиад 9. А.Бямбажав у.х - Ду.Батбаяр у.н зүүн нааж хавираад 10. Э.Энхбат у.н - Э.Оюунболд а.а сугадаж мушгиад 11. Б.Гончигдамба у.н - Л.Батзориг а.з давхар ачихад үлдээд 12. Н.Батзаяа у.н - Ц.Чимэддорж а.а хөлд орж дамжиж ард гараад 13. Б.Сангисүрэн у.н - О.Гантулга а.х.а харцагадаж хавираад 14. Б.Амарзаяа у.н - Л.Цэрэнтогтох  а.а давхар шуудагнаас түрээд 15. Ц.Одбаяр у.н  - Б.Эрдэнэхүү а.а  барьц сонгож мордоод 16. Б.Сугаржаргал у.н - Т.Баасанхүү а.а барьц сонгож мордоод   Дөрвийн даваа 1. С.Мөнхбат у.ав - Э.Оюунболд а.а дайрахад дагуулж тонгороод 2. Д.Азжаргал у.а - Б.Эрдэнэхүү а.а  барьц сонгооноос зүүн мордоод 3. П.Бүрэнтөгс у.а - Ц.Чимэддорж а.а  зүүн хөл авч нарийсгаад 4. Д.Рагчаа у.г - Л.Лха-Очир а.а араар хашиж мордоод 5. М.Өсөхбаяр у.з - Б.Дэлгэрсайхан а.а барьц сонгож баруун мордоод 6. Ц.Содномдорж у.х - Б.Сугаржаргал у.н барьц сонгож өргөхөд бие суллаж татаад 7. Б.Гончигдамба у.н - Б.Амарзаяа у.н зүүн хөл авч дэрлээд 8. Ду.Батбаяр у.н - Б.Сангисүрэн у.н шуудагнаас зайлаад   Тавын даваа 1. С.Мөнхбат у.ав - Ц.Чимэддорж а.а барьц сонгож мушгихад зөрүүлж мушгиад 2. Д.Рагчаа у.г - Ду.Батбаяр у.н мушгиад 3. М.Өсөхбаяр у.з - Б.Эрдэнэхүү а.а мордоход зөрүүлж хутгаад 4. Ц.Содномдорж у.х - Б.Гончигдамба у.н хутгаж эргээд   Зургаагийн даваа 1. Д.Рагчаа у.г- Ц.Чимэддорж а.а сэнжигнээс татаад 2. М.Өсөхбаяр у.з - Ц.Содномдорж у.х баруун хавирч   Долоогийн даваа Д.Рагчаа у.г - М.Өсөхбаяр у.з баруун хутгаад hiimori.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

aa:
Mongol boh unheer saihan shuu
2012-12-30
bi:
oyunbold ch yum duulgana shuu. hentiigees oird sain boh toroogui baisan ashgui dee
2012-12-30
ss:
Uvsiin Munhbat avarga ene barildaand yamar olon unav aa aaaan kkkk Ichihgui yum aas
2012-12-30
bulgan uraa
2012-12-30
mongolxyy:
saixan barildaan bolsoon neg sanal boxiin xolboond xelxed boxchyydiig arxi tamixnii reklamand togoldogiig boluulmaar yum aa eri ni sportiin aldartnuudiig sport spirt tamxi xezeeech neg zamaar yavaxgyi deerees ni zaluu yed muu yr dagvartai eniig anxaarch yzej ajil xereg bolgoosoo busad xolbood ch gesen eniig anxaarch yzeesee
2012-12-30
goy boh shvv
2012-12-30