Арабын хунтайж 485 сая ам. доллараар нисэх онгоц авчээ
Энэ бол тансаг сайхнаараа “Нисдэг ордон” гэх нэр авсан “Airbus-380” нисэх онгоцны тусгай хувилбар юм.
Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болох Саудын Аравийн хунтайж, бизнесмен Аль-Валид Таляль бүр ойрын үед энэ нисэх онгоцыг авах ажээ.
Гурван давхар уг нисэх онгоц хурлын болон дайллагын танхим, хунтайжийн таван тасалгаатай ажлын өрөө, түүнчлэн Меккагийн мөргөлийн газар руу аяндаа чиглэдэг мөргөл үйлдэх өрөөтэй гэнэ. Тусгай цахилгаан шат эзнийгээ “Rolls-Royce”машины гарааш байдаг доод давхарт хүргэх гэнэ.
С.Золбоо
Арабын хунтайж 485 сая ам. доллараар нисэх онгоц авчээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ