Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийнхэн хүүхдийн түргэнийг 103-аар дуудаарай

img

Нийслэл хотын хүн ам жил бүр хурдацтай өсөн нэмэгдэж, өнөөгийн байдлаар нэг сая хоёр зуу гаруй хүн амьдарч байгаагаас Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хүн ам тал хувь нь амьдардаг. Үүнтэй холбоотой түргэн тусламж авах иргэдийн тоо жил бүр тогтмол өсөж байгаа ба 2012 онд Нийт  204701 дуудлаганд үйлчилсэн бөгөөд 2011 оны мөн үетэй харьцуулж үзэхэд 23167 буюу 11.3 хувиар  нэмэгдсэн байна. Иймд НЭМГ-аас түргэн тусламжийн үйлчилгээ ялангуяа хүүхдийн түргэн тусламжийн үйлчилгээний чанар хүртээмж, шуурхай байдлыг хангах зорилгоор Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн түргэн тусламжийн нэгжийг Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн бүтцэнд нэгтгэхээр болжээ.  Ингэснээр дээрх дүүргийн 600-гаад мянган хүн ам хүүхдиийн түргэн тусламжийн дуудлагыг 2013 оны 1 сарын 4-нээс эхлэн “103” дугаараар буюу үнэ төлбөргүй дуудах боломж бүрдэж байна. Цаашид дүүргүүдэд салбар төвүүдийг байгуулах бөгөөд 2013-2014 онуудад Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдэд Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн салбарыг барьж ашиглалтанд оруулах юм. Ингэснээр тус дүүргүүдэд хүүхдийн түргэн тусламжийг үнэ төлбөргүй дуудах боломж бүрдэх юм.   Хүүхдийн түргэн тусламжийн дуудлагыг 103 дугаарын утсаар авах болсныг мэдээгүй байгаа иргэд үйлчлүүлчдийг чирэгдүүлэхгүйн үүднээс өмнө нь дуудлага авч байсан Баянзүрх дүүргийн Хүүхдийн түргэн тусламжийн 70150052, Сонгинохайрхан дүүргийн  Хүүхдийн түргэн тусламжийн 685065 дугаарын утсаар 2013 оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэл дуудлагыг давхар хүлээн авах юм. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ