
Шинэ жилийн баярын өдрүүдэд эмнэлгийн ачаалал ихсэж төрөл бүрийн хордлогот өвчин, архаг хууч өвчин сэдэрдэг билээ. Иймд НЭМГ-аас дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
-Бүх нийтээрээ архи дарснаас татгалзах,
-Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол жолооны ард суухгүй байх,
-Хоол ундыг тохируулан хэрэглэх
-Дулаан хувцаслаж даарч хөрөн ханиад томуугаар өвчлөхөөс сэргийлэх,
-Бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст илүү анхаарал хандуулах, тэднийг ганцааранг нь орхихгүй байх, хараа хяналт тавих
-Жирэмсэн эхийг анхаарах
-Гал түймрийн аюулаас сэргийлэх арга хэмжээг авах
-Агаарын бохирдолоос хамгаалж өглөө оройд гадагшаа гарах бол амны хаалт хийж сурах
-Хол замд явах бол унааны бэлтгэл, найдвартай байдлыг хангах
-Гудамж талбайд хүн осгосон ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол та яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх буюу анхны тусламж үзүүлэх зэргийг зөвлөлөө.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ