
БНСУ-д аялал жуулчлалын визээр нэвтрэн орж ирээд байхдаа хулгай хийсэн Монгол улсын иргэн ээж , охин 2- энэ сарын 28-ны өдөр Пусан хотын цагдаагийн газраас саатуулсан талаар www.mglradoi.com цахим сайтад мэдээлжээ.
Уг мэдээлэлд дурьдсанаар “Монгол улсын иргэн H (43), түүний төрсөн охин J (24) нар нь өнгөрсөн аравдугаар сард Солонгос улсад аялалын визээр очсон бөгөөд тэд визнийхээ хугацааг дуусахаас өмнө эх орондоо буцах төлөвлөгөөтэй байсан аж. Гэвч тэд тус улсад байх хугацаандаа нийт есөн удаагийн үйлдлээр 12 ширхэг , 10 сая орчим воноор үнэлэгдэх смарт утаснуудыг , гар утасны дэлгүүрүүдээс хулгайлсан хэргээр саатуулагдаад байна.
Ээж , охин хоёр гар утасны дэлгүүрт ороод худалдан авах смарт утаснуудыг үздэг ба энэ үедээ Солонгос худалдагчдын нүдийг хариулж байгаад Монголд хэрэглэж болох хамгийн үнэтэй смарт утсыг хамтран хулгайлж , улмаар Пусан хотын метрон дахь тээш хадгалах хайрцаганд хадгалж байсан аж.
Тэд тус улсаас хууль бусаар өөрийн болгосон гар утаснуудыг эх орондоо аваачиж худалдан борлуулах зорилгоор хулгай хийж байсан нь тогтоогдон шалгагдаж байна хэмээн Пусан хотын цагдаагийн газраас мэдээлсэн байна”.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ