Монгол түмэн өнө мөнх бадран мандах болтугай

img

Улаанбаатар хот Төрийн ордон 
Эрхэм хүндэт ард иргэд ээ!
Та бүхний энэ баярт үдшийн түмэн амгаланг айлтгая. Дурсамж дүүрэн, хуучин 2012 он улиран одох гэж байна. Шинэ 2013 он гарахад хэдхэн хором үлдлээ.Хийморь золбоо ихт Монгол түмний хувьд 2012 он онцгой жил байлаа.
2012 он бол Монголчуудын их түүхээрээ бахархсан үндэсний бахархалт он байлаа. Их эзэн Богд Чингис хааныхаа мэлмий гийсний 850 жилийн түүхт ойг тэмдэглэлээ.
2012 он бол Монголчуудын шинэ сонголтын он байлаа. Их хурал, Засгийн газар шинээр бүрэлдэн ажилдаа орлоо. Нийслэл хот, дүүрэг, аймаг сумдын удирдлагууд шинэчлэгдлээ. Монголын төрийн шинэ бүрэлдэхүүнд манай эмэгтэйчүүдийн эзлэх жин мэдэгдэхүйц нэмэгдлээ. Шил шилээ дарсан шинэчлэл, иргэнлэг шийдэл, бүтээлч ажлууд өрнөж эхэллээ.
2012 он бол Монгол улсад төвлөрсөн халамжийн нийгэмд хийх өөрчлөлтийг жинхэнэ ёсоор эхлүүлсэн он боллоо. Манай орон, иргэний бүтээлч нийгэм рүү, шууд ардчилсан тогтолцоо руу шинэ зоримог алхмууд хийж эхэллээ. Иргэд эрхэндээ эзэн болох их хөдөлгөөн газар сайгүй өрнөж байна. Иргэний оролцоо, шууд ардчилал бол манай нийгмийн ирээдүй юм.
2012 он бол Монгол хүн бүр хариуцлагатай бүтээлч байх түүхэн цаг ирж байгааг сануулсан, мэдрүүлсэн он боллоо. Монгол улсын Засгийн Газар олон улсын санхүүгийн зах зээлд нэр хүндээ үнэлүүлж зээл авлаа. Манай улс санхүүгийн зовлонтой бус бүтээхийн жаргалтай орны замыг тууштай сонголоо.
2012 оны сүүлээр бид шинэ зууны их бүтээн байгуулалтын эхний туузаа хайчиллаа. Оюутолгойн үйлдвэр бүтээгдэхүүнээ боловсруулж эхэллээ. Монголчууд бүгдээрээ хийж бүтээхийн замд дахин нэг урагш алхлаа.
2012 онд Монгол улс шүүх эрх мэдлийг шинэчлэх, шударга ёс хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхэд урагш алхаж чадлаа. Шүүх эрх мэдлийг бие даалгаж албан тушаал, хөрөнгө мөнгөний хараат байдлаас гаргахад чиглэгдсэн хуулиуд батлагдлаа. Төр, хуулийн байгууллагууд эрх мэдэлд биш иргэн хүнд үйлчлэх зам засагдаж эхэллээ. Ард олны нуруу тэнийх сайн цаг ирж байна. Хүн бүр дор бүрнээ санаачлагатай, бүтээлч, хөдөлмөрч байж чадвал айл өрх бүрийн амьдрал ахуй дээшлэх боломж бүрдэж байна.
2012 онд манай тамирчид зуны олимпийн амжилтаа ахиуллаа. Найдангийн Түвшинбаяр олимпын хос медалтан боллоо. Манай урлаг соёлынхон олон газар, олон нэр хүндтэй тэмцээнд цахиур хагаллаа. Хүйтэн гараар орж харьд одсон Монгол батаар олуулаа эх нутагтаа эргэж ирэхээр боллоо. Монголчууд түүх соёлын өвдөө эзэн байж чадахаа дэлхийн тавцанд зарлалаа.

Эрхэм анд нөхөд өө!

2012 онд Монгол улсын олон улсын нэр хүнд улам өсөн бэхэжлээ. Цөмийн зэвсэггүй байх Монгол улсын статусыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүн дахин нотолж, батламжид гарын үсэг зурлаа. Монгол Улс Европын Аюулгүй байдал хамтын ажиллгааны бүрэн эрхт гишүүн боллоо. Монгол улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн нэр төртэй манлайлагч байж чадлаа. Манай орон ардчилал хүний эрх, шударга ёс, хуулийн засаглалын хувьд үлгэр жишээ улсын нэг боллоо.
2012 онд Монгол улс дэлхийд авлигын түвшин нь хамгийн хурдацтай буурч байгаа орноор тодорлоо. Цаашид Монгол авлигыг халсан, хуулийн засаглалыг бүрэн тогтоосон, ядуурал, залхуурал, бэлэнчлэлийг түүх болгосон орон болох ёстой.
Их түүхээ хамтдаа бүтээж байгаагаараа бид бахархдаг. Бид нэгэн нарны дор, нэгэн цаг үед, Монгол гэдэг нэгэн сэтгэлийг хатамжлан амьдарч яваа хүмүүс. Бид хормын дараа түүхээ бичиглэж эхлэх шинэ оноо угтан авах гэж байна. Монголчууд төр улсыхаа түүхт, дөрвөн хоёр давхацсан тэгш-2222 жилтэйгээ золгох гэж байна. Монгол түмний аз хийморь, ерөөл буян, амжилт бүтээл нь ирэх онд улам тэгш дүүрэн байна гэдэгт би эргэлзэхгүй байна.
Гарч буй 2013 он Монгол түмний амьдралд өөдрөг сайхан өнгө нэмнэ. Газар бүр шинэ бүтээн байгуулалт өрнөж, хүн бүрийн ажил амьдрал өсөж дэвжихийг хүсэж байна. Он солигдох мөчид азай буурал ахмадууддаа “баярлалаа” гэж хэлье. Та бүхнийхээ бүтээснийг бид улам нэмж өсгөж өргөтгөх болно. Өдрөөс өдөрт олон болж байгаа алиа бяцхан үрсээ улам хайрлацгаая. Өрх гэрийн багана, түшиг болсон аав ээж, ах, эгч дүү, ураг саднаа улам хүндэлж явцгаая.
Он солигдох энэ торгон мөчид ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа нийт иргэддээ чин сэтгэлээсээ гүн талархал илэрхийлье. Дэлхийн олон оронд ажиллаж, сурч, амьдарч байгаа элэг нэгт Монгол ахан дүүсдээ, Монгол хэмээх нэрийг эрхэмлэн шүтдэг нийт хүмүүст шинэ оны мэнд хүргэе.
Манай оронд ажиллаж амьдарч байгаа дэлхийн олон орон, байгууллагын элч төлөөлөгч бүрт, Монгол улсыг талархан дэмжигч нийт зон олонд шинэ жилийн нөхөрсөг халуун мэндчилгээг хүргэе.
Эрхэм Монголчуудаа !
2013 онд манай ард түмний амжилт ялалт, бахархлын буухиа үргэлжлэх болтугай. Эх дэлхийд минь хайр энэрэл нэмэгдсэн их сайхан жил ирэх болтугай. Монгол түмний урагшлах зам өөдөө, цагаан байх болтугай.
Энэ ариун цагаан сүүг хүн бүрийн эрүүл энхийн төлөө, амжилт бүтээл, хийморь сүлд нь өөдрөг байхын төлөө өргөе.
Монгол түмэн минь өнө мөнх бадран мандах болтугай. Та бүхэнд шинэ жилийн мэнд хүргэе.
2012 оны 12 дугаар сарын 31

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сэхүүн салхи:
ерөнхийлөгчөө та бол сүүн замтай хүн шүү.
2013-01-02
МОНГОЛ ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ САЙХАН БИЛЭГДЭЛ БИЕЛЭХ БОЛТУГАЙ
2013-01-02
enhjin:
Танд баярлалаа та бол сүүтэй Ерөнхийлөгч шүү. Таны олон санал санаачилга олон ээжүүдийн эхнэрүүдийн олон бяцхан үрсийн сэтгэлийг гийгүүлсэн шүү. Олон сайхан аавууд архи биш сүүгээр сонгосон гэдэгт итгээрэй. Таны олон сайхан зүйлүүдийн хамгийн зөв, цаг үеэ олсон санаачилга архи биш сүү өргөж амьдаря гэсэн санаачилга байсан шүү танд олон олон ээжүүд, хүүхдүүд, эхнэрүүдийн өмнөөс их баярлалаа
2013-01-02
enhjin:
Ерөнхийлөгдөө баярлалаа ард түмэндээ баярлалаа ерөөл бат оршиг гэдэг биз дээ манай сайхан уламжлал хаашаа алга болоо вэ хүн ерөөл хэлж байхад хараал хэлээд л байж байх юм. төрийнхөө тэргүүнийг, дээр нь ард түмэн, ах дүүсээ хүндлэх сэтгэл алга болчихсон юм байх даа энэ хүмүүс. Би хувьдаа Ерөнхийлөгчтэй адил хүмүүст сайн сайхныг хүсмээр байна. Дэмжээрэй Монголын ерөөлт сайхан ард түмэн минь
2013-01-02
ttt:
Тэнэг амьтан
2013-01-02
Он гарсан юм чинь хэдэн эрүүгийн элементээ дагуулаад улсын мөнгөөр нэг бол гадаад хэсч тансаглаад, эсвэл ууланд авираад утаатай Улаанбаатараас зугтсаар байгаад хугацаагаа дуусгах бизээ энэ хүн. Үүнд өөр хийх ажил, чадах ч юм байхгүй. Оюу толгойг хужаад өгөх нь зөв гэж авгайнхаа хахууль авсан Рио Тинтог рекламдаад л байхаас.
2013-01-02
vнэн юм бичдэг хvмvvс баяр хvргэе юун тагнуул магнуул Элбэгдорж бол Монгол улсыг модын барьулж байна Тvвшинбаярт очих естой АРДЫН БААТАР ыг огохгvй байж олимпийг битгий дурс Энхбаяр байсан бол бас л 2 алт 3 монго авах байсан байх муу хар мортэй хужаа Баяртай хуйвалдаж еронхийлогч болж Оюу толгой нь гэрээнд гарын vсэг зурж баяжсан биз дээ ??????
2013-01-02
Багануурын ИТХ-ын төлөөлөгч МАН-ын гишүүн Батнасан Ардчилсан намын төлөөлөгчид рүү сандал шидэж төрийн өмч хөрөнгийг эвдэж танхайрав. МАН-ын дарга Сандаг-Очир одоог хүртэл дүүргийн Засаг даргын тамгыг шинээр томилогдсон засаг дарга М.Гончигжавт өгөхгүй байна. https://www.youtube.com/watch?v=sugLjZG6GMs
2013-01-02
аав:
миний л аав биш шүү
2013-01-02
баривчил:
аан тэг л дэ тэнэсэн үгт тэмүүжин сахал билэгттэй нийлээд нэг худгийг дүүргэмээр санагдаж байна уу гэснээс тэмүүжин эрдэм заасан багшийгаа алуурчин гэж хэлж чаддаг хүн мань мэтийг шинэ барих шорондоо хатааж чадна л да гадаадад хэнийгч яаж ч бичиж зурж болдог л юм билээ чи мэдэхгүй бол эрэнградаас холдоогүй юм байна л да яахав орос шилэн аяганаас арай л дээр харагдаж байгаач зөвлөх туслах гэж хоосон толгойтнууд өөрийх нь толгойноос том аяга бэлдээд өгчихсөн байх юм да ийм их сүү нэг дор уувал гэдэс нь сүйд болно шү дэ
2013-01-02
boo:
2013 ond chamd UHEHiig eroon devshuulie
2013-01-02
Yeruul bat orshig! Ta buhen aaviigaa ingej haraaj zuhdeggui bizdee. Ed erhteneer ni doromjlohoo ydahdaa boliochee humuusee!
2013-01-02
аав:
миний л аав биш шүү
boo:
2013 ond chamd UHEHiig eroon devshuulie
эрх:
Ард Түмэн өөрсөдөө сонгосон Улсыхаа тэргүүнийг удаа дараа элдвээр хараан зүхэж амныхаа зоргоор доромжлож байдаг ухамсар дорой хүмүүсийг ТАГНУУЛЫН ГАЗАР АНХААРАЛДАА АВЧ ХУУЛИЙН ХАРИУЦАЛАГ ХҮЛЭЭЛГЭХ ЦАГ БОЛСОН. МАНАЙХАН ШИГ ИНГЭЖхэн дуртайн төроийн тэргүүнээ доромжлож байдаг замбараагүй улс гэж бараг байхгүй шүү. Тагнуулыхан энэ талаар яаралтай ажил зохиох цаг болсон юм бишүү.
2013-01-02
vнэн юм бичдэг хvмvvс баяр хvргэе юун тагнуул магнуул Элбэгдорж бол Монгол улсыг модын барьулж байна Тvвшинбаярт очих естой АРДЫН БААТАР ыг огохгvй байж олимпийг битгий дурс Энхбаяр байсан бол бас л 2 алт 3 монго авах байсан байх муу хар мортэй хужаа Баяртай хуйвалдаж еронхийлогч болж Оюу толгой нь гэрээнд гарын vсэг зурж баяжсан биз дээ ??????
баривчил:
аан тэг л дэ тэнэсэн үгт тэмүүжин сахал билэгттэй нийлээд нэг худгийг дүүргэмээр санагдаж байна уу гэснээс тэмүүжин эрдэм заасан багшийгаа алуурчин гэж хэлж чаддаг хүн мань мэтийг шинэ барих шорондоо хатааж чадна л да гадаадад хэнийгч яаж ч бичиж зурж болдог л юм билээ чи мэдэхгүй бол эрэнградаас холдоогүй юм байна л да яахав орос шилэн аяганаас арай л дээр харагдаж байгаач зөвлөх туслах гэж хоосон толгойтнууд өөрийх нь толгойноос том аяга бэлдээд өгчихсөн байх юм да ийм их сүү нэг дор уувал гэдэс нь сүйд болно шү дэ
Хужаагийн монгол:
Энэ Элбэгдарвагарын ам руу хужаагийн шээстэй бандааш чихвэл монгол улс хэрхэн хужаажсанг ойлгож магадгүй. Хөөрхий монгол улс хийрхэхээс өөр юу ч бүтээж чадахгүй.
2013-01-02
Elbegdorj garsnaar Halhiin zaya hazaih bolov odoo halh hun toriin terguuneer garah odor irnee
2013-01-01
Ийм том хул сүү залгилж байж гэдэс нь орооцолдохвий дээ.
2013-01-01
ai medehgyi elbge enhbayr 2 hoyula l mongol tymniig tuilduulj gazriig ni uhuulj bga 2 hijgoroos shy de yagaad udaan jargaarai gej bna urana uhuulval bid hariihni jinhen togloom bolj duusan shy bidni yr hyyhed urani ul moriig arilgah gej ih l zovon do tenger orshoo teneghen yrsee avah yostoigo av da orchlong buzarlaj yavdag yoson mongol tymend yeiin yed bgaagyi nygel shy
2013-01-01
Us bish SUU urguj eruusen Tanii eruul bat orshij Mongoliin ail urh burt az jargal amjilt buteel duuren baig ee. Eruul bat orshig.
2013-01-01
Eruul bat orshij Mongol Uls unu munkhd bat amgalan orshig
2013-01-01
ЭРГҮҮ МИНЬ ЮУ СОЛИОРООД БАЙГАА ЮМ БЭ?НААД ТОЛГОЙНЫХОО МАНАРААГ АРИЛГАЧИХААД ДАРАА НЬ ОЛОН ЮМ ДОНГОС
2013-01-01
Зочин:
Монголчууд бидний удирдагчид голдуу цэцэн цэлмэг ярьдаг хүмүүс сонгох юм. Намууд нь яах ч аргагүй ийм хүмүүс ард иргэддээ тулгах юм. Асуудалд их удаан бүтэн 4 жилд нэг ийм л хурдаар явбал их юм. Бас нэг Багабанди шиг титем үг бичээд л дуусах нөхөр байна. Хурдтай шийдэмгий гурван сая хүнийг цэгцтэй элдэв долоон үг хэлэлгүй удирдах хүнийг намууд нь сонгогчиддоо атгуулаа ч. Тийм боломж олгохгүй авч болохгүй хаяж болохгүй хүмүүс тулгаад байдаг. Олигархижсан намуудыг эхлээд цэвэрлээч. Элбэгдорж ийм юм хийхгүй. Худлаа тойруулаад жилээ дуусгалаа.
2013-01-01
Eronhiilogchidoo amjilt huseye! Eronhiilogchiig zohion baiguulalttai doromjilj zanal hiigeed baigaa humuusiig huuli hynaltiin baiguullâlaga shalgaj togtooh heregtei baina.
2013-01-01
Баярсайхан 88115842:
Эрхэм Ерөнхийлөгч таньд болон Таны гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсье. Мөн Троллейбус угсран үйлдвэрлэж буй Ноён Д.Жаргалсайханд шинэ оны мэнд хүргэе. Энэ завшааныг ашиглан Эрхэм Ерөнхийлөгч таниас Тахир дутуу иргэдэд зориулсан тусгай тоноглол бүхий Троллейбусыг үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлээч гэж хүсье. WELCOME 2013. АЙЛЧЛАН ИРЖ БАЙГАА ШИНЭ ОНДОО ЗАЛУУСАА БYГДЭЭРЭЭ ИЛ БАЙЯ Л ДАА ЭНЭ ДЭЛХИЙНХЭЭ ТЄЛЄЄ ГЭЖ БYЛТРЭХЭЭ БАЙГ ГЭХЭД ЭНЭ БИЕИЙНХЭЭ ХЭЛСЭНИЙ ТЄЛЄЄ, ЭХ ЭЦГИЙНХЭЭ СУРГАСНЫ ТЄЛЄЄ ТЄРСЄН НУТГИЙНХАА YНИЙН ТЄЛЄЄ ТЄРYYЛСЭН YРСИЙНХЭЭ ИРЭЭДYЙН ТЄЛЄЄ, ТУУЛСАН АМЬДРАЛЫНХАА ГАШУУНЫ ТЄЛЄЄ ТУУЧИХ АМЬДРАЛЫНХАА СОРИЛТЫН ТЄЛЄЄ ИЛ БАЙЖ ХЭЛСЭНДЭЭ ЭЗЭН, ХИЙХ YЙЛСДЭЭ ЭЗЭН БАЙЯ ЗАЛУУСАА. YГИЙН МУУГААР БИЕНЭЭ ХЭМЛЭХЭЭ ЗОГСООЁ. УРМЫН САЙХАН YГЭЭР БИЕНЭЭ ДЭМЖСЭН YГСИЙГ МИНЬ УНШСАН ЧИНИЙ МИНИЙ YРС БYГД ОГШИН МОНГОЛЫН СЭРГЭН МАНДАЛТАНД ИТГЭН СЭРЭХ БОЛТУГАЙ.МОНГОЛЫН YРС МАШ ОЛОН БОЛОХ БОЛТУГАЙ. СХДYYРЭГ ИРГЭН БАЯРСАЙХАН
2013-01-01
Монгол улсын ерөнхийлөгчийг зохион байгуулалттай удаа дараа ингэж гүтгэдэг улсуудыг төрийн нүд чих хяналтдаа авна уу
2013-01-01
EH ORON:
EH ORON MAANI MANDAN BADRAG!!!
2013-01-01
богино тагдгар хүзүүт ЭЛБЭГ:
богино тагдгар хүзүүт ЭЛБЭГДОРЖ. ЭНХБАЯРЫГ ХҮЧ ХЭРЭГЛЭЖ БУУЛГАЖ АВСАН ШИЙДВЭРЭЭ ЗӨВТГӨЖ ОДОО ЭНЭ ОНД БАС ХЭНИЙГ НЬ ШОРОНД ХЭЛМЭГДҮҮЛЖ ЯС АРЬС БОЛГОХ ЮМ БОЛ ДОО...
2013-01-01
Монгол улсын ерөнхийлөгчийг зохион байгуулалттай удаа дараа ингэж гүтгэдэг улсуудыг төрийн нүд чих хяналтдаа авна уу
иргэн:
анд минь, алийн болгон хүн ам цөөхний харгайгаар бусдын өмнө дорой дуугарч доошоо харж явах юм бэ? олуулоо болох хэрэгтэй.
2013-01-01
Mongol hun:
Mongoliinhoo ard tumend shine onii mend devshuulii Eronhiilogch Elbegdorjdoo ch mon adil Mongol ulsiig maani zov chigt n oruulj sain udirdagch baij chadaj bgaad bayrlaa gej helmeer bn =D
2013-01-01
уншигч:
Энхбаяр Элбэгдорж юугаар ялгардаг вэ Энхбаяр сэтгэгдэл уншиж чадахгүй сандарч бухимдаж ip хаягаар тагнуулаар мөрдөж баахан бацаанууд саатуулсан гэсэн Элбэгдорж тэгэхгүй ээ эр хүн шиг эр хүн
2013-01-01
ЭРГҮҮ МИНЬ ЮУ СОЛИОРООД БАЙГАА ЮМ БЭ?НААД ТОЛГОЙНЫХОО МАНАРААГ АРИЛГАЧИХААД ДАРАА НЬ ОЛОН ЮМ ДОНГОС
энэ элбэгдорж чинь гаднаас баахан заваан юмнуудыг цуглуулж монгол орныг харийн юмны баасны газар болгох гээд дуудаад олуулаа болно гээд байна уу?
2013-01-01
иргэн:
анд минь, алийн болгон хүн ам цөөхний харгайгаар бусдын өмнө дорой дуугарч доошоо харж явах юм бэ? олуулоо болох хэрэгтэй.
ann:
hurai,hurai. shine onii mend hurgey ta nartaa. Mongolchuudaa eh orniihoo hogjliin toloo hamtdaa uragshaa.
2013-01-01