
Улаанбаатар хотод амьдардаг нутаг нутгийн иргэд өөрсдийн Шинэ жилийн баяраа нийлж тэмдэглэдэг уламжлалтай болсон билээ. Харин Баян-Өлгийнхөн ийм баярыг тэмдэглэдэггүй байсан юм.
Тэд энэ жил бусдаас хоцроогүй бөгөөд УИХ-ын гишүүн, Нутгийн зөвлөлийн тэргүүн А.Бакейн удирдлага дор баяраа хийжээ. А.Бакей гишүүний шавь нар нь хийчихсэн гэхэд бараг болно.
Урлагийн тоглолт, бас бус зүйлийг үзүүлэгчид бүгд л “Бакей багшдаа баярлалаа” гэх ажээ. Аймгийн “Оны хүн”-ээр Нийслэлийн прокурорын орлогч Ё.Сагсай тодрон “Өргөмжлөл” гардлаа. Түүнд мөн үеэр Алтай таван богдын аварга том зураг бэлэглэсэн бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн гараар авсан зургийг томсгон хувилсан хэмээн МУСГЗ Т.Султаан гуай ярилаа.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ