
Домогт “Милан” багийн ахлагчаар олон жил зүтгэсэн нэрт хөлбөмбөгч Паоло Мальдини өөрийн экс багийн өнөөгийн байр байдлын талаар гундуухан бодолтой яваагаа өгүүлжээ. Түүний бодлоор бол тус баг агуу багаас жирийн нэг клуб болтлоо доройтсон гэнэ.
“Би энэ багт 25 жил зүтгэх хувь тохиолтой байсан. “Милан” бол аугаа баг. Сильвио Берлускони биднийг далайцтай сэтгэж сургасан. Харин Арриго Сакки бид хөлбөмбөгийн тодорхой хэв маягийг бүтээгч баг болж чадна гэсэн зорилго тавьсандаа хүрсэн билээ. Тэгвэл одоо бид энэ байдлаа гээж жирийн нэг баг болсон. Багийн түүхийг бичилцсэн хүмүүс шинэ үедээ мэдлэг, туршлагаа өвлүүлэх явдал тасарсанд үүний шалтгаан оршиж байгаа болов уу. Та нар Мюнхены “Бавария”, Мадридын “Реал”-ыг хар л даа. Тэнд багийн уламжлал хадгалагдаж, өвлөгдөж байгаа билээ. Манай багт энэ нь харин алдагдаад байгаа” гэж Паоло харамсангуй өгүүлэв.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ