
Монгол Улсын төрийн байгууллагуудаас ганцхан ЭМЯ-ныхан амрахгүй ажиллана. Тэд шинэ оны эхний өдөр багаар ажиллан, шинэ иргэдээ хүлээн авахаар шийджээ. Сайд Н.Удвал нэгдүгээр сарын 01-ний өглөө 10,00 цагт ЭХЭМҮТ-ийн төрөх тасгуудад ажиллахаар төлөвлөсөн байна.
Харин дэд сайд Ж.Амарсанаа нь 11,00 цагт Хоёрдугаар төрөх эмнэлэгт очих аж. Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар Гуравдугаар төрөх эмнэлгээр зочлох юм байна. Тэд шинэ онд мэндэлсэн хүүхэд болон ар гэрийнхэнтэй нь уулзан гарын бэлэг өгөх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ