Улаанбаатарт 21-23 хэм хүйтэн байна

img

2013 оны 1 дугээр сарын 2-ны 08 цагаас 20 цаг хүртэлхцаг агаарын урьдчилсан мэдээ:Баруун зүгийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт, Орхон-Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 20-25 градус, Алтайн өвөр говиор 8-13 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 21-23 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 30 градус хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна. Хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ: Малчидад зориулсан цаг агаарын мэдээ:Шөнөдөө зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурч, бүх нутгаар хүйтэн байна.2013 оны 01 дүгээр сарын 01-ний 20 цагаас 2013 оны 01 дүгээр сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Буянт голын сав газар, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 36-41 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав нутгаар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 34-36, өдөртөө 21-23 градус хүйтэн байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 23-28 градус, бусад нутгаар 28-33 градус, өдөртөө бүх нутгаар 13-18 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 28-30 градус, Яармаг-Сонгины орчмоор 36-38 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ