
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Клиникийн нэгдүгээр амаржих газарт, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Нийслэлийн гуравдугаар амаржих газарт, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар Нийслэлийн хоёрдугаар амаржих газарт тус тус очиж 2013 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр мэндэлсэн үрсэд баяр хүргэв.
Шинэ оны шөнө Клиникийн нэгдүгээр амаржих газарт найман эх, Нийслэлийн хоёрдугаар амаржих газарт 18 эх, Нийслэлийн гуравдугаар амаржих газарт 18 эх, ЭХЭМҮТ-д 20 эх тус тус амаржсан бөгөөд эх, үрсийн бие эрүүл саруул, сайн байна.
Яамны удирдлагууд шинээр төрсөн үрсийг алгаа тосч угтан авсан жижүүрийн эмч нарт мөн гарын бэлэг өгөв.
Дашрамд дуулгахад, 2012 онд Клиникийн нэгдүгээр амаржих газарт 12007 эх, Нийслэлийн хоёрдугаар амаржих газарт 6313 эх, Нийслэлийн гуравдугаар амаржих газарт 4350 эх, ЭХЭМҮТ-д арван мянга гаруй эх тус бүр амаржсан байна.



П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ