Өнөөдөр дэлхийд: АНУ Куба улсаас дипломат харилцаагаа тасалжээ

img

1961 оны нэгдүгээр сарын 2-нд АНУ Куба улсаас дипломат харилцаагаа тасалжээ. Мөн оны дөрөвдүгээр сарын 17-нд  америкчуудын бэлтгэж,  орчин үеийн зэвсгээр хангагдсан 1,5 мянган “контрас”-ын  бүрэлдэхүүнтэй длесантын дайрагч отряд Плайя-Хироны хавиар Кубын нутагт цөмрөн орсон ч, Фидель Кастрогийн удирдсан кубачууд бутцохисон байна. Тэгэхэд АНУ-ын удирдлага америкийн зэвсэгт хүчнээс  аралд шууд халдан довтлох бэлтгэлд ажилд орсон юм. Тийнхүү  цэргийн шууд түрэмгийлэлд өртөх аюул Куба улсыг  нөмөрч, харин хуучин Зөвлөлт Холбоот Улс туслахаар иржээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ