
Их Британийн нэрт жүжигчин, зартай гоонь эр Хью Грант 51 насандаа үрийн зулай үнэрлэсэн тухай хэдхэн хоногийн өмнө мэдээлсэн. Тэгвэл жүжигчин эр хүүгийнхээ эх хятад бүсгүй Тин Лан Хантай гэрлэх огт бодолгүйгээ гэдгээ батлан Германы залуухан дуучин Элиза Шмидттэй найзлах болжээ.
Гэвч Элиза Шмидт Хью Гранттай зөвхөн найз гэж “гүрийсээр” байгаа юм байна.
“Би Лондонд байхдаа түүнтэй танилцаж, богино хугацаанд хэл амаа олж, сайхан найзалсан. Гэхдээ бид хоёрын дунд зөвхөн анд нөхдийн л харилцаа үүссэн. Саяхан тэр Берлинд ирэхдээ намайг зоогонд урьсан юм. Ингээд л болоо...” гэж Элиза ярьжээ.
Хятад бүсгүй Тин Лан Ханы найз бүсгүйчүүд Хью Грантыг тун явдалтай эр гэж шаагилддаг аж.
“Лантай уулзаж буй хэрнээ л тэр өөр бүсгүйчүүдийг хормойдоод явдаг. Миний бодлоор Хью Грант Ланыг боол шигээ л үздэг байх” гэж хятад эмэгтэйн дотны гэх найз нь хошуу нэмжээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ