Шинэ жилийн шөнө Францад бараг 1200 машин шатаажээ

img

Шинэ жилийн шөнө Франц улсад 1193 машиныг галдан шатаажээ. Тус орны ДХЯ-ны тэргүүн Мануэль Вальс ингэж мэдээлсэн байна. Социалист намын сайд өмнөх сайд нарыгаа бодвол ноцтой тоо баримтыг ил тод мэдээлэхээр шийдвэрлэжээ. Сүүлийн 15 жилд бүх нийтийн баярын үеэр машин тэргийг олноор нь шатаах явдал Францын эрх баригчдын жинхэнэ толгойн өвчин болсон юм. Ийм хамгийн олон хэрэг шинэ жил болон Бастилийг авсан өдөр гардаг байв. Том хотуудын захын байдал таагүй дүүргүүдэд хамгийн олон машин шатаадаг нь бүртгэгджээ. Энэ гаж  хэрэг явдал нь залуучуудын бүлэглэлүүдийн хоорондын нэг ёсны спортын гэлтэй өрсөлдөөн болж хувирсан байна.  2010 онд тэр үеийн ДХЯ-ны удирдлага  олон нийтийн сэтгэлийг түгшээхгүйн тулд ийм тоо баримтыг дахин нийтлэхгүй байхаар шийдвэрлэжээ. Гэвч энэ нь хандлагыг өөрчлөхөд туслаагүй байна. Өмнөх жилүүдийнхтэй харьцуулвал, зориудаар шатаах нөхцөл байдал өөрчлөгдөөгүйг саяны хэрэг явдлын тоо баримт гэрчилж байна. Гэхдээ саатуулагдсан хүмүүсийн тоо нэмэгдлээ гэж сайд дүгнэжээ. Францын эрх баригчид  шинэ жилийн шөнө улс оронд хэв журам сахиулахаар  50 мянга гаруй цагдаа дайчилсан байна. Парис хотод л гэхэд хууль сахиулах байгууллагын 10 мянга орчим ажилтныг эргүүлд гаргасан байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Багануурын ИТХ-ын төлөөлөгч МАН-ын гишүүн Батнасан Ардчилсан намын төлөөлөгчид рүү сандал шидэж төрийн өмч хөрөнгийг эвдэж танхайрав. МАН-ын дарга Сандаг-Очир одоог хүртэл дүүргийн Засаг даргын тамгыг шинээр томилогдсон засаг дарга М.Гончигжавт өгөхгүй авч зугтсаар байна. https://www.youtube.com/watch?v=sugLjZG6GMs
2013-01-02
Renault Citroen Peugeot нарых өрсөлдөөн юм уу даа
2013-01-02
irgen:
kkkkkkk. manaid ingevel turiin ergelt bolloo geed xomorgolon barivchilj deer n ontsgoi baidliinkhan n suxurch unana daa
2013-01-02