Хонконгийн иргэд удирдагчдынхаа эсрэг жагсав

img

Шинэ оны эхний өдөр Хонконгийн мянга мянган иргэд хотын төв гудамж, талбайд цугларч  захирагч Лейн Чун-Юныг огцрохыг шаардаж жагсаал цуглаан хийв. Түүнийг хууль бус зүйлс их хийсэн, гаргасан амлалтад нь  итгэх ямар ч үндэсгүй болсон учир ард түмэн нь ийнхүү жагсаал цуглаан хийж, дургүйцлээ ийлэрхийлж байгаа аж. Ард иргэд өөрсдийн шинэ удирдагчийг сонгохыг хүсч байгаа аж. Албаны мэдээллээр жагсаалд 8500 орчим хүн оролцсон. Хэдийгээр жагсаалд оролцсон нь л 8500 орчим болохоос, Лейн Чун-Юны эсрэг энэ жагсаалыг дор хаяж 300 мянга гаруй хүн дэмжиж байсан тухай мэдээлэв. Жагсагчид чонын дүрс бүхий баг, зурагт хуудас барин “Лейн Чун-Юн бол яг л чоно шиг” гэж хашхиралдан Британийн колони байх үеийн төрийн далбааг мандуулж дургүйцлээ илэрхийлсэн байна. Лейн Чун-Юн Хонконгийг удирдаж эхэлсэн цагаасаа л иргэдээс сайн үнэлгээ авч байсан нь тун цөөхөн. Түүний эсрэг жагсаал цуглаанууд хэд хэдэн удаа гарч байсан юм. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

qwdq:
ug heleh erh choloo gesen sambar barisan baina
2013-01-02
Тавилан:
Манайхан жагсьал буудуулж юм уу эсвэл шоронд л орох хувь заяа хүлээж байгаа даа
2013-01-02