ОБЕГ-аас ирүүлсэн мэдээгээр Төв аймгийн Дэлгэрхаан сумын нэгдүгээр багийн нутаг “Тарган” гэдэг газар Ж. Мөнгөнцэцэг /50 настай, эмэгтэй/ нь арванхоёрдугаар сарын 28-нд гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагын дагуу сум, орон нутгийн иргэд, Онцгой байдлын газраас Эрэн хайх аврах салбарын аврагчид эрэн хайж байна. Мөн Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас 70км-т 3 дугаар багийн нутаг “Турсгын улаан” гэдэг газар өвөлжиж байгаа айлын малыг маллаж байсан Дэлгэрэх сумын харъяат А /28-30 орчим настай эрэгтэй/ 2012 оны арванхоёрдугаар сарын 31-ний оройн 22:00 цагийн үед алга болсон дуудлагын дагуу эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
П.Наран