
“Харуй бүрий” киноны дүрээрээ од болсон 19 настай жүжигчин залуу Тэйлор Лотнер кино бүтээхээр зориг шулууджээ. Тэрээр хоёр жилийн өмнө Tailor Made Entertainment компанийг эцгийнхээ хамт байгуулсан юм. Энэхүү кино компани түшиглэн Америкийн The New Yorker сонинд нийтлэгдсэн нэгэн мэдээллээс сэдэвлэн кино бүтээхээр болсон байна. Киноны найруулагчаар Гас Ван Сентийг урьжээ.
Харин сонины ямар мэдээллээс кино зохиолоо санаагаа олсон тухайгаа ил зарлахаас Тейлор Лотнер одоогоор татгалзсаар байгаа юм.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ