
УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан С.Ламбаа өнгөрөгч долоо хоногоос УИХ-ын даргын ахлах зөвлөхийн албан тушаалд томилжээ.
Тэрбээр Төрийн ордны 218 тоотод тухалсан байна.
Өнгөрөгч 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөс татгалзсан эл эрхэм төрийн албанд 1984 оноос эхлэн ажилласан юм. Өөрөөр хэлбэл, Боловсрол соёл, шинжлэх ухааны төрийн захиргааны төв байгууллагаас эхлээд МУИС-д эдийн засгийн онолын багшаар 4 жил гэх мэтчилэн түүний төрд ажилласан намтрын жагсаалт хөвөрнө.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ