Э.Шевардназе: Саакашвилийн хийх ажил төрөл дууссан

img

Бизина  Иванишвилийн улс төрийн үйл ажиллагааны  бүр анхнаас нь  би түүнийг анхааралтай ажиглаж, түүнийг сонгуульд (2012 оны аравдугаар сарын 1-ний парламентын сонгууль) ялна гэдэгт итгэлтэй байсан юм гэж Гүржийн ерөнхийлөгч асан Эдуард Шевардназе мэдэгдэж байна. Тэр гүржийн “Квела сиахле” сонинд өгсөн ярилцлагадаа ингэж хэлжээ. “Үндэсний хөдөлгөөний” (удирдагч нь ерөнхийлөгч Михаил Саакашвили)  ажил төрөл  дууссан нь мэдээж гэж хуучин ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Ерөнхий сайд Бизана Иванишвилийн тухайд гэвэл, тэр зөв замаар явж байна, энэ замдаа тэр ноцтой алдаа гаргахгүй байх нь чухал гэж Швевардназе хэлжээ. “Хүчирхийлэл бол “Үндэсний хөдөлгөөний” онцлог үзэгдэл байсан бөгөөд учир нь чухамхүү уг дэглэм энэ өөдгүй этгээдэд дэмжлэг үзүүлж байлаа. Хэдхэн жилийн хугацаанд 300 мянга орчим хүн шорон гянданд ял эдэлсэн нь  гүржийн ард  түмний эмгэнэлт явдал юм” гэж Шевардназе мэдэгдээд,  Гүржид асар олон тооны хоригдол байгаад сэтгэл түгшиж буйгаа европын дипломатчид, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид  түүнтэй уулзахдаа хэлж байсныг онцлон тэмдэглэжээ. Тухайн үедээ чухамхүү миний бие Саакашвилид улс төрийн талаар дээш  гарахад  тусласан бөгөөд ингэсэндээ би гүржийн ард түмнээс хэд хэдэн удаа уучлал эрсэн юм  гэж хуучин ерөнхийлөгч хүлээн зөвшөөрсөн байна. 2003 оны арваннэгдүгээр сард засгийн эрхийг шилжүүлэхдээ Зураб Жванияг тус орны ерөнхийлөгч болно хэмээн үзэж байлаа гэж Шевадрназе мэдэгджээ. “Гэвч  сарнайн хувьсгалаас хойш Михаил Саакашвили  ерөнхийлөгч болох тийм байдлаар хэрэг явдал  өрнөсөн юм. Харин Жваниягийн хэрэг (хуучин ерөнхий сайдын амь насыг бүрэлгэсэн хэрэг) заавал илэрч, ойрын үед олон асуудал тодорхой болно гэдэгт би итгэлтэй байна” гэж Шевардназе онцлон тэмдэглэжээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Саакашвили ер нь хууль, дүрэмгүй явсан. Зарим нэг шинэтгэлийг хүчирхийллийн аргаар шийдсэн боловч, тэр нь ард түмэнд юу ч өгөөгүй. Авилга буурсан гэж байгаа ч хэрэг дээрээ цаас мэдээний зр дүн гарсан гэж үздэг юм билээ. Нөхөр барууны хүчинд итгэж, ардчиллын бус аргаар шинэчлэл хийх гэж оролдсон нь л том алдаа байсан.
2013-01-03
dw:
Манай Зоригийн аллагатай төстэй юм даа. Зоригийг хутгалж алсан бол Зурабийг буудаж алсан аж. Ерөнхийлөгч болохыг хүссэн Саакашвили барууныхны дэмжлэг, өөрийн цагдаагийн газарын тусламжтайгаар Ерөнхий Сайд Зураб Жванияг алсан гэдэг дээ. Буудаж алчаад өөр газар авчираад угаартуулсан болгоод хаясан байсан гэж байгаа юм даа. Саакашвили хэзээд энэ хэрэгтээ ял авах байхдаа!!!!

maaaaanaguuudaaaa gurjiiin tuluuuu buuu zov.hahaha mongoloo yay gej baij uhernuude gej
2013-01-02
Зочин:
Шевардназе орост коммунист засаглалтай байх үеийн СССР-ийн гадаад хэргийн сайд байсан улаан коммунист хүн.Харинч Саакашвилигийн үеэс Гүржид авилга хээл хахуул бараг үгүй болж улс орон нь хөгжлийн замдаа орж,бусад орнуудад үлгэр дууриалал болж байгаа.
2013-01-02
Манай Зоригийн аллагатай төстэй юм даа. Зоригийг хутгалж алсан бол Зурабийг буудаж алсан аж. Ерөнхийлөгч болохыг хүссэн Саакашвили барууныхны дэмжлэг, өөрийн цагдаагийн газарын тусламжтайгаар Ерөнхий Сайд Зураб Жванияг алсан гэдэг дээ. Буудаж алчаад өөр газар авчираад угаартуулсан болгоод хаясан байсан гэж байгаа юм даа. Саакашвили хэзээд энэ хэрэгтээ ял авах байхдаа!!!!
ene hogshin gruzin odoo boltol uheegui yum uu.
2013-01-02
manaihan avilgachidiig shorond hiivel hogjino. gehdee nileed udah baih. 20 jiliin daraa goe bolnoo.
2013-01-02
Shevardnaze bol eh oron bgui orosuudyn gar hul bson hun...
2013-01-02
уншигч:
коммунистууд авилгагчид шоронд оруулж байж Гүрж хөгжиж эхэлсэн нь бас үнэн юм
2013-01-02
Elbegee yaj buruu togloj baina gej?
2013-01-02
ddd:
Saakshvili buruu togolson. Uuniihee goroor Umnet Osetiig holduulj gazar nutgaa aldsan. Manai Elbegee ch gesen buruu togloj baina.
2013-01-02