Жессика Симпсон бикинитэй зургаа нийтлэв

img

Холливудын жүжигчин Жессика Симпсон хоёр дахь удаагаа хөл  хүнд болсон тухайгаа өөрөө саяханаас баталж албан ёсны мэдээлэл өгсөн. Түүнээс өмнө шар хэвлэлүүд болоод сайтуудаар Жессикаг хөл  хүнд болсон хэмээн мэдээлж байсан ч баттай эсэх нь эргэлзээтэй байсан юм. Харин энэ бүх таамаглалуудад цэг тавьж жүжигчин бүсгүй өөрөө дахин  бие давхар болсноо зарласан. Тэрбээр энэ оны наймдугаар сард төрөх юм. Бяцхан  охиндоо дүү төрүүлж өгөх гэж байгаадаа баяртай байгаа аж. Жессика одоо гурван сартай жирэмсэн бөгөөд дөнгөж томорч эхэлж байгаа гэдсээ харуулсан бикинитэй зургаа нийтэлжээ. Энэ зургаа нийтлэхдээ тэрбээр би дахин ээж болох гэж байгаадаа баяртай байна хэмээн зургийнхаа тайлбарыг хийсэн байна. Зурган дээр Жессика бикини өмсч, халатныхаа энгэрийг задгайлан хэвлийд нь томорч буй хүүхдээ харуулсан нь Twitter-т багагүй шуугин тарьж байна. Харин түүний шүтэн бишрэгчид нь таргалахгүй байх олон аргаасаа хуваалцсан байв. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ene umnii tuhai medee heden udur tanai site deer unjiv uu.hereg bolchihoor medee oldohgui bnu uur? Manaihaar bol Nara,Anu metiin duuchin ch bish uy ch bish umnii tuhai bichdegtei agaar neg sanagdchihlaa
2013-01-02