Төрийн нууцын жагсаалтад өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзлээ

img

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан болж дуусч, тус бүлгийн дэд дарга С.Одонтуяа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус бүлэг шинэ оны анхны хуралдаанаараа энэ долоо хоногт  болон  намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар дэлгэрэнгүй хэлэлцсэн байна.

Тухайлбал, энэ долоо хоногт хэлэлцэх Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлэг, МУ- ын УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Эл хуулийн төслийн гол өөрчлөлт оруулах агуулга нь УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хуулиар хэрхэн зохицуулахыг тусгаж өгчээ.

Түүнчлэн, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төсөл, Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, захиргааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Төрийн нууцын жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг тус тус хэлэлцжээ.

Бүлгийн зүгээс шинэчлэлийн Засгийн газраас иргэдэд мэдээллийг нээлттэй болгох асуудалтай уялдуулан эл хуулийн төсөлд өөрчлөлт оруулах зайлшгүй  шаардлага байгаа гэж үзэж байгаа аж.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ