Ким Кардашиан жирэмсэн гэдгээ зарлав

img

Реалити шоуны од Ким Кардашиан реппэр Канье Уэст нар анхныхаа хүүхдийг  хүлээж буй тухайгаа нийтэд зарлажээ. Энэ тухай Канье Уэст-Ситид болсон тоглолтын үеэр таван мянга гаруй шүтэн бишрэгчдэдээ мэдэгдсэн юм. Түүнчлэн Ким Кардашианы дүү Кортни “Twitter”-тээ “Манай гэр бүл удахгүй өөр нэгэн сахиусан тэнгэрийг хүлээн авна. Энэ үнэхээр сэтгэл хөдөлгөм” гэжээ. Мөн Клой Кардашиан “Би Канье болон эгчийнхээ өмнөөс маш их догдолж байна” гэсэн байна. Жирэмсний эхний сарууд тун ч таагүй байдаг ч энэ бүхэн Кимийн хувь харьцангуй хөнгөн тусч байгаа бололтой. Түүнд ямар нэгэн хордлого бага байгаа тухай өөрөө хэлсэн байна. Энэ тухайгаа тэрээр “ Ямар  нэгэн хэт өөрчлөлт алга аа, бүх  зүйл  тун сайн байгаа.  Гэхдээ л ээж болно гэдэг их том ажил юм байна” гэсэн байна. Тэд хүүхдийнхээ хүйсийг зарлах болоогүй гэсэн бөгөөд төртөл нь нууцалж ч магадгүй хэмээж байгаа аж. Хараахан хүүхдийн хүйс тодорхой болоогүй байгаа ч мэдэхийг тун их  хүсч байгаа хосууд мөн хэлжээ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ