МАН-ын бүлгээс мэдээлэл хийв

img

УИХ дахь МАН-ын бүлгийн  удирдлагын хуралдааны дараа өнөөдөр Төрийн ордны ”Б” танхимд  тус бүлгийн дарга Н.Энхболд, дэд дарга С.Бямбацогт нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус бүлэг оны төгсөлд хуралдсан бол өнөөдөр удирдлагын төвшиндээ хуралдаж дараахь асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал,энэ долоо хоногт байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх Сэтгэцийн эрүүл мэндийн тухай /Шинэчилсэн найруулга/ болон Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төсөл,  Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцжээ.

Түүнчлэн   Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг тус тус хэлэлцжээ.

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбоотой хуулийн төсөл дээр тухайн гишүүний бүрэн эрх байх, байхгүйгээс илүүтэй  төрийн тогтвортой байдал, төрийн дархалааны тухай  өргөн утга агуулгатай учраас онцгой  анхаарч ажиллахгүй бол зөвхөн хүний тухай ярьж байгаа асуудал биш гэсэн байр суурьтай байгаа аж.

Эхний заалт буюу УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байгаад газар дээрээ баригдвал бүрэн эрхийг нь түтгэлзүүлнэ гэсэн заалтыг дэмжиж байгаа аж. Харин хоёр дахь заалт болох мөрдөн байцаагчийн санал болгосноор УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх тухай заалтыг дэмжихгүй байгаагаа гишүүд илэрхийлжээ.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
МАН - ынхан Та нар юунаас айгаад байгаа юм бэ ? Идсэн уусан юм байхгүй үнэнхээр цэвэр юм бол шалгуулаад цэвэр гэдгээ нотлолдоо. Та нар тэгэж чадахгүй л хулгайч шүү дээ. Энхболдтонгууд ,Бадамжунайтангууд, байраар авилга авдага авдаг Нямдорж та нар би, бид цэвэр ариун гэдгээ нотлоод өгөөч. Тэр цагт Та нарт итгэе. Чадахгүй л хулгайч нар.
2013-01-09
нам:
саарал байшинд дандаа луйварчид цуглаждээ прокурор магадлаж хянасан л бол татах хэрэгтэй МАНАН бүлэглэл өөрсдийгөө мөн ч хамгаалж байна МАНАН арилаагүй шүү далд байдалд орж улам нягтарч байна шүү
2013-01-03
Юунаас ингэж үхтлээ айж арьсаа хамгаалж ял завшиа гэсэн заваан юм сэддэг байнаа
2013-01-02
Зочин:
Хуулийнханд чихдүүлнэ гэхээс амь нь гарахнээ. МАН-д төр тогтворгүйтэхээр олон луйварчин байхгүй байлгүй дээ. Юунаас айгаад байгаа юм. Бусад намуудын адил тайван байж чадахгүй байгаа нь хуучин олигархиудаа хамгаалах бүлэглэл одоо ч энэ МАН-д нөлөөлсөөр байгааг харуулж байна. М.Энхболд мэтийн бохирдсон хор найруулагчдыг хуулийн байгууллагад өгөөд шалгуулаа ч. Гэмт этгээд гэлбэлзэнэ гэдэг энэ. Хуулинд дараагийн хүнийг гаргах юм уу. Тэр нам нь орны хүнийг өргөн мэдүүлэхэд болно.
2013-01-02