
Нийслэлийг удирдах Э.Бат-Үүл баатрын багийн бүрэлдэхүүнд нэгэн томхон өөрчлөлт гарах бололтой.
Тодруулбал Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Баатархүү өөрийн албан тушаалаасаа татгалзахаар болжээ. Энэ асуудлыг ганц, хоёр цагийн дараа хуралдах Нийслэлийн ИТХ-аар шийдвэрлэх аж.
Ц.Баатархүү юуны учир хотын орлогч даргын зөөлөн сэнтийгээс татгалзсаныг тодруулахад “Өөрийн хүсэл зоригоор, ямар нэгэн хүчний элдэв нөлөөгүйгээр ийнхүү албан ажлаасаа татгалзаж цаашид илүү том асуудал, бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтэд гар бие оролцохоор зүтгэх болсон” хэмээн тайлбар тавьсан байна.
Гэсэн ч 32 настай залуу төрийн албан хаагчийн хувьд ажлаас нь татгалзуулах далд шалтгаан байсан бололтой.
Үүнийг учир мэдэх эх сурвалжуудаас тодруулахад Ардчилсан намд нөлөө бүхий Алтан гадас фракцийн шахалт хэмээн тайлбарлах.
Алтан гадсынхан хэн нэгнээ хотын удирдлагад, тэр дундаа томхон албан тушаалын бялууг хүртээхэд ийнхүү шахалт үзүүлж Ц.Баатархүүгээр туг тахих болсон гэнэ.
Ардчилсан намын дотоод зөрчилдөөн албан тушаалаас болж ийнхүү гүнзгийрч ажилдаа ороод удаагүй нийслэлийн удирдлагын багт өөрчлөлт гарах бололтой.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ