Н.Номтойбаяр эхнэрээ анх удаа олны өмнө ил гаргалаа
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гэргий н.Мандухайгаа анх удаа олны өмнө гаргажээ. Тодруулбал, тэд өнгөрсөн ням гаригт болсон парламентын шинэ жилийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гэргий н.Мандухайтайгаа хамт хүрэлцэн ирсэн аж. Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр эхнэрээ хэвлэлийнхэнээс, тэр дундаа гэрэл зурагчдаас их л нууж, өмнүүр нь байн байн халхалж байгаа нь бусдын анхаарлыг нэлээд татжээ. Зарим нэг нь бүр эрхэм гишүүнийг “өндөгөө дарсан шувуу шиг, эхнэрээ дарж хэвтэхээс л наагуур байна” хэмээн доогтойхон ярьж зогссон гэнэ лээ. Ямартай ч янз бүрийн бүсгүйчүүдтэй нэр холбогдож эхнэрийнхээ чихийг халууцуулдаг Н.Номтойбаярын эхнэр Мандухайгийн зургийг хүргэж байна.
Эх сурвалж: factnews.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ