
Америкийн CelebrityCafe цахим хуудсаас гэр бүлээ цуцлуулахдаа хамгийн их мөнгө үрсэн арван одын тухай өгүүлжээ.
Жагсаалтыг алдарт сагсанбөмбөгч Майкл Жордан 2006 оны арванхоёрдугаар сарын 29-нд 17 жил ханилсан Хуанитагаас салахдаа 168 сая ам.доллар төлсөн нь тэргүүлж байна. Харин дуучин Нил Даймонд гэр бүлээ цуцлуулахдаа шүүхийн шийдвэрийн дагуу эхнэр Марси Мерфидээ 150 саяыг төлсөн нь аман хүзүүнд бичигджээ.
Үүний дараа нэрт кино найруулагч Стивен Спилберг “Индиан Жонс ба Хувь тавилангийн сүм” кинонд тоглосон жүжигчин бүсгүй Кейт Кэпшоутай гэрлэхийн тулд эхнэр Эми Ирвингд 100 сая ам.доллар төлж, гэр бүлээ цуцлуулсан нь бичигдсэн байна. Спилберг одоо хүртэл Кейт Кепшоутайгаа хамт амьдарсаар байгаа билээ.
“Индиан Жонс”-ын гол дүрийг бүтээсэн Харрисон Форд эхнэр Мелиса Мэтисондоо 85 саяыг төлөөд, хоёр тийш болсон нь дөрөвдүгээр байрт орж байна. Тэд хамтдаа 21 жил амьдарсан юм.
Харин тавдугаар байрыг Кевин Костнер 16 жил ханилсан Синти Силвагаас салахдаа төлсөн 80 сая ам.доллараараа эзэлжээ.
Мөн найруулагч Гай Ричи, дуучин Мадоннагаас салахдаа 76 саяыг, найруулагч Жеймс Кэмерон жүжигчин бүсгүй Линда Хэмилтоноос гэр бүлээ цуцлуулахдаа 50 саяыг, Пол Маккартни дээхнийн загвар өмсөгч Хизер Миллзээс холдохдоо 48.6 саяыг, дуучин Фил Коллинз загвар өмсөгч Орианна Севейтэй харилцаагаа таслахдаа 46.6 саяыг төлсөн нь удаахь байруудыг эзэлжээ. Эхнэр Диандра Люкертээ төлсөн 45 сая ам.доллараараа нэрт жүжигчин Майкл Дуглас аравдугаар байрт бичигдлээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ