Майкл Фелпс найз бүсгүйгээсээ салжээ

img

Олимпийн аварга усан спортын домогт тамирчин Майкл Фелпс найз бүсгүй Меган Роуссигаасаа салжээ. Хэдийгээр хосууд гэгддэг ч тэд хамт явах нь тун ховор, зарим  талаараа бие биенээсээ хөндий байдалтай байдаг байсан нь салалтын гол шалтгаан болжээ. Тэд эд баярын үеэр дотно харилцаагаа дуусгавар болгосон бөгөөд  Лос Анжелост сүүлчийн болзоогоо хийжээ. Хосууд арван сар үерхсэн бөгөөд Роусси Фелпсийн хамгийн их баяртай үеийг хуваалцсан нь өнгөрсөн зуны Лондоны олимпийн наадмын үеэр түүнийг 17 алтан медаль авсан үе байсан юм. Эх сурвалжийн хэлж буйгаар Фелпс энэ салалтад төдийлөн сэтгэлээр унахгүй байгаа. Учир нь тэр энэ харилцаагаа дуусах гэж байгааг аль хэдийнэ мэдэж байсан хэмээн хэлжээ. Хосууд хамтдаа хамгийн сүүлд оны өмнө гарсан нь наймдугаар сарын сүүлээр “Speedo-sponsored”-ийн улаан хивсний ёслолд оролцсон юм. Түүнээс хойш олон нийтийн үйл ажиллагаанд хамтдаа оролцсон удаа байхгүй гэнэ. Фелпсийн хувьд дараагийн учирлаа хүлээж байгаа бөгөөд Роусси  өөрийн загварын ертөнцийн карераа нэмэгдүүлэхийг хүсэх нь зүй ёсны хэрэг гэжээ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ