Цэргийн бүртгэл нөгөөдрөөс эхэлнэ

img

Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын тоо бүртгэлийг энэ сарын 04-21-ний өдрүүдэд зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ. Энэхүү ажлыг Засаг захиргааны анхан шатны нэгж хороон дээр төвлөрүүлэн зохион байгуулахаас гадна, иргэдэд хүндрэл учруулахгүйгээр “Хорооны цэргийн тоо бүртгэлийн мэдээллийн сан”-г ашиглан явуулахаар болсон байна.Аймаг, нийслэлд цэргийн тоо бүртгэлийг хөтлөж явуулснаар цэргийн үүрэгтний нөөц, цэргийн дайчилгааны даалгаварыг биелүүлэх  боломжийг тодорхойлоход ач холбогдолтой юм. Өнөөдөр нийслэл болон дүүргийн цэргийн штабын бие бүрэлдэхүүнд цэргийн тоо бүртгэлийг зохион байгуулах журмын хүрээнд сургалт зохион байгуулсан байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Цэргийн бүх нийтийн дайчилгаа явуулж хэнтэй байлдах гээд байгаа юм. Зүгээр олон улсын хамгаалалтын албанд цөөхөн тооны эрүүл бэлгэгдсэн хүмүүсээ явуулах,гадаад бодлогоо зөв тогтоогоод явмаар. Жил бүр хөгшин залуу хүмүүсийг хороон дээр очерлуулж бужмгнуулж дарамталдаг арга хэрэггүй. БНАСУ биш. Бүх нийтийн цэргийн бүртгэл жил бүр явуулж үймүүлдэгээ боль. Хоцрогдсон арга. Хуурай цэрэг хэнтэй байлдах юм. 70-80-аад онд бол ЗХУын армийн бүрэлдэхүүнд Хятадын цэргийн эсрэг бэлтгэл хийх гарц байж болох. Одоо бол ийййм арга хэрэггүй. Манай жижиг орон 2 том хөрштэй бодлын гарз. Харин ОБЕГ хил хамгаалалд анхаарна биз.
2013-01-02