
Өнгөрсөн жилийн гайхалтай сайхан мэдээнүүдийн нэгд Крис болон Рианна нар эргэн нийлсэн тухай мэдээлэл байсан. Тэд сүүлийн нэг сарын дотор эргэн маш дотно болж чадсан бөгөөд үүнийгээ ч сонсогчид фенүүдээсээ нуухыг хүсээгүй. Хосууд хаа явсан газартаа зургаа авхуулж түүнийгээ өөрсдийн цахим хаягаараа дамжуулан олон нийтэд үзүүлсээр байсан.
Тэдний хамгийн сүүлд шуугиан тариад амжсан фото бол тэдний шинэ жилийн өглөөг хамт угтсан зураг байв. Тэд шинэ оны сүүлийн үдшийг амттайхан тэмдэглэж шинэ оныг хамтдаа халуулан хөнжилдөө жаргалтай угтаж буй зургаа нийтэлсэн юм. Рианна Twitter хуудсандаа “ Өглөөний мэнд, бид хараахан унтаж амжаагүй л байна. Хамтдаа 2013 оныг угтсандаа баяртай байна” хэмээн жиргэжээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ