
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчдог. Эдгээр иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих эрхийн үнэмлэхийг ирэх сарын 01-нээс эхлэн шинэчилэн олгохоор болсон байна.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар 2013 оны 2 дугаар 01-нээс эхлэн үнэгүй зорчих эрхийн үнэмлэхийг олгож эхлэх бөгөөд ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд харъяа дүүргийнхээ нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс эхний удаа үнэ төлбөргүйгээр шинэ үнэмлэхээ авах юм. Шинэ үнэмлэх олгож эхлэх хүртэл хуучин үнэмлэх хүчинтэй байх юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ