Парист байшин шатаж таван хүн амиа алдав

img

Парис хотын хойд хэсгийн захын хороололд орон сууцны барилга шатаж  таван хүн амь насаа алдсан бөгөөд тэдгээрийн дунд бага насны хүүхэд ч байсан тухай ВВС агентлаг мэдээлж байна. Барилга долоон давхар байсан бөгөөд амиа алдсан  хохирогчдын хувьд бүгд дөрөвдүгээр давхарт эндсэн байна. Гал орон нутгийн цагаар 04.00 цагийн орчимд гарчээ. Галаас 19 хүн амьд мэнд гарсан бөгөөд эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж эхэлсэн байна. Их  хэмжээний галыг унтраахад 100 гаруй гал сөнөөгч оролцсон аж. Гал сөнөөгчид түргэн шуурхай ажилласны дүнд хурдан хугацаанд бусад байшингууд руу гал халдахаас өмнө унтрааж амжжээ. Одоогоор галын шалтгааныг хараахан тогтоож амжаагүй байна. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ