Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ

img

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралданаараа өнөөпөр Сэтгэцийн эрүүл мэндийн тухай  /Шинэчилсэн найруулга/ болон Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг хүчингүй болсонд  тооцох тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон байна.

Хэлэлцүүлгийн шатанд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Ажлын хэсгийн танилцуулгыг сонсгожээ. Танилцуулагтай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй аж.

Тиймээс ажлын хэсгээс хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонхийн санал авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад тусгасан байна. Түүнчлэн төсөлд хэл, найруулгын чанартай зарим өөрчлөлт оруулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ