
Цаг агаарын мэдээг уг нь монголчууд, тэр дундаа малчид чих тавин сонсч байгаа харагддаг билээ.
Тэгсэн мөртлөө түүнийг тоодоггүй, амьдралд хэрэгжүүлдэггүй ажээ. “Ойрын өдрүүдэд цасан шуургатай тул малаа дагахдаа болгоомжтой яв. Хөдөө явахдаа хянуур бай” хэмээн онцгойгийнхон өдөр, шөнөгүй зарлаж байгаа.
Гэтэл одоогийн байдлаар цасанд боогдсон 400 гаруй иргэнд ямар нэг байдлаар тусласан бөгөөд бүгд мэдсээр байж хөдөө хээр явсан хүмүүс аж.
Тэр ч байтугай анхааруулсаар байхад малаа дагаж гараад гурван хоногийн туршид олдоогүй хүн ч байна. Цаг агаарын мэдээг зүгээр сонсдог юм гэж үү?
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ