
Английн хөлбөмбөгийн “Манчестер Юнайтэд” багийн ахлах дасгалжуулагч Алекс Фергюсон саяхан 71 насыг зооглосон билээ. Тэрбээр цаашид ажлаа үргэлжлүүлэх бодолтой байгаагаа өгүүлжээ.
“Би хэсэг хугацаанд ажлаа хийх бодолтой байна. Миний орыг хэн залгана гэж үү? Үүнийг таамаглаж хэлэхэд хүндрэлтэй байна.
Сүүлийн жилүүдэд хэвлэлээр олон хүний нэр дурдагдсан. Гэвч хөлбөмбөг гэдэг бол маш тогтворгүй зүйл. Ямар нэг залуу, авьяаслаг дасгалжуулагчийн талаар яриа гарч л байдаг.
Гэвч тэр хүн 2-3 жил хүлээж чадна гэж үү? Сайн дасгалжуулагчдаас эзэд нь цаг ямагт үр дүнг хүлээж байдаг. Гэтэл тэд ганц нэг жилийн дараа хаана, юу хийж явахаа мэддэггүй шүү дээ” хэмээн Фергюсон ярьжээ.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ