Олуулаа болсон “Батаар”-ыг орох оронтой болгоё

img

Монголын соёлын үнэт өв болох “Тириннозаурс батаар”-ыг гадаадад дуудлага худалдаанд оруулах гэж байсныг зогсоож, эх нутагтаа авчрах болсон сайхан мэдээг 2012 оны төгсгөл дээр дуулгасан билээ. Гэхдээ бүр олуулаа болоод ирж байгаа. Харин олуулаа болоод ирж байгаа динозаврын цуглуулгыг дахин хилийн дээс давуулаад алдчихгүй, эх нутагт нь үлдээхийн тулд юу хийх талаар шийдвэр гаргагч нар төдийлөн ярьсангүй. “Тириннозаурс батаар”-ыг эх оронд нь авчирах боллоо  хэмээн баахан хөөрцөглөв. Гэтэл үүний цаана хичнээн динозаврын араг ял гадны музейн үзмэр болж, хөрөнгө чинээлэг этгээдүүдийн цуглуулгыг чимж байгаа бол. УИХ-ын дарга З.Энхболд динозаврын музей байгуулах санал гаргасан нь хөөрцөглөсөн олны дунд содон байлаа. Түүний энэхүү саналыг маш олон хүн дэмжиж буйгаа илэрхийлж саналаа ирүүлсээр байгаа гэнэ. Монголд динозаврын музей байгуулагдсанаар түүх, археологийн маш том баялаг бий болох юм. Цаашилбал гадаадын жуулчдыг татах бас нэг арга болно. Өнөөдөр манай урд хөршийн Эрээн хотод Динозаврын музей байгуулагдаад удаж байна. Эрээн хотыг динозаврын өлгийн нутаг хэмээн сурталчилж гадаад дотоодын олон мянган жуулчдыг татаж байна. Мөн Чингис хааны онгон байгуулсан гээд биднээс түрүүлж сэтгэсэн, хийсэн ажил тэдэнд их бий. Динозаврын музей байгуулах санаа нь хэдийгээр оройтсон ч цаг алдалгүй хэрэгжүүлэхгүй бол Монголын гэх олдвор хомсдож мэднэ. www.times.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дээр нь Ленины ясыг оросоос худалдаж аваад үзмэр хийгээд тавьчихъя
2013-01-03
Ленины хөшөөг зайлуулсан юм чинь музейг нь ясандаа зориулъя. Түрээслэж байсан хүжаа гаралта Бадамжунайг цус гаргалгүй нөхцөөгөөд ясаар нь бас нэг авилгалчийн араг яс ийм байдаг хэмээн үзмэр хийж араас нь М.Энхболд, Энхбаяр, Барсболд нарын хүжаа буриадуудын ясаар үзмэр гаргавал авилгалд цэг тавьж болох мэргэн санаа төрлөө
2013-01-03
зөв:
лениний музейг нэг нам эзэмших учиргүй тусгай ангийг хөдөлгөж ард түмний мэдэлд авч түрээс авч байсныг тооцож нөхөн төлүүлж музэй байгуульяааа
2013-01-03
сра:
хүнээ дээдэлдэг гэж хуцаад байдаг чинь хаана байна. орон гэргүй иргэдээ эхлээд орох оромжтой болгочих тэгээд дараа нь наадахаа ярь Энхболдоо, элбэгдоржоо, Батүүлээ
2013-01-03
zochin:
TEr huuchin Leninii muzeig MAN-aas avch tuund ene muzeig oruulya
2013-01-03
зочин:
музей байгуулах нь маш зөв, бөөн хэл ам болж авчирчаад ясыг нь талын нэг тараагаад хаячихвал ямар хэрэг байхав
2013-01-03
Muzei gedeg goe. sanagdaj baina
2013-01-02
irgen:
2 garaa orgoj demjij bna
2013-01-02