Өнгөрөгч 2012 оныг гэрэл зургийн дуранд-II

img

2012 он манай “мэдээллийн дэлгэц”-ийн гэрэл зургийн дуранд хэрхэн бууж үлдсэнийг бид эргэн сануулж байгаа билээ. Ингээд бид уг цувралынхаа үргэлжлэлийг хүргэж байна. Долдугаар сарын 04  “Азийн хүүхдүүд” спортын V их наадам болов “Азийн хүүхдүүд” спортын V их наадам өнгөрсөн оны энэ өдөр ОХУ-ын Якутын Саха хотод болсон. Дөрвөн жилд нэг удаа зохиогддог уг наадамд 28 орны баг тамирчид нийт 23 төрөлд өрсөлдсөн юм. Энэхүү наадамд манай улс ч баг тамирчиддаа илгээсэн билээ. Долдугаар сарын 11 Монгол наадам Уламжлал ёсоороо монголчууд бид Ардын хувьсгалын ойн их баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлсэн. Төрийн ордноос Их Монгол Улсаас улбаатай Есөн  хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж наадмыг нээж үг хэлснээр түүхт 91 жилийн ойн баярын нээлт албан ёсоор эхэлсэн.  Долдугаар сарын 11 Х.Бат-Эрдэнийн хүрэн түрүү магнайгаар тодорлоо Ардын хувьсгалын 91 жилийн ойн их баяр наадмаар уламжлал ёсоороо зургаан насны морьд шанадас сорьсон. Эдгээрээс хурдан их насны морьдын уралдааныг эргэн сануулъя. Энэ насанд 417 хурдан буян  бүртгүүлсэн байснаас 405 хурдан ажнай шанадас сорьсон. Түрүү магнайд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын Манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн морь тоосоо өргөлсөн. Харин аман хүзүүнд  Ховд аймгийн Дарви сумын уугуул Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Гачуурт морин спорт уяачдын холбооны  тэргүүн Ү.Атарсайханы ембүү хул хурдалж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Д.Баясгалангийн суман хүрэн, Төв аймгийн Баян сумын уугуул, Монгол Улсын Тэргүүн шадар сайд М.Энхболдын хүрэн халзан айргийн гурав, дөрөвт орсон бол айргийн тавд хүүхэдгүй морь орж ирсэн. Гэвч журам ёсоор байр хойшлуулан тооцсон билээ. Долдугаар сарын 12 Төрийн их наадмын түрүү бөх Дэнж хотойтол наадах монгол түмний маань урмыг сэргээж, бахархлыг төрүүлдэг зүйл нэг бол яах аргагүй хүчит бөхийн барилдаан. Өнгөрсөн жилийн наадамд алдарт аварга, арслангуудынхаа үргэлжлэл нэгэн гайхамшиг болохоор наадмын түрүүг улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Д.Рагчаа нар булаалдсан билээ. Долдугаар сарын 11 "Дэгжин Монгол" Жил бүрийн долдугаар сарын 13-ны өдөр Сүхбаатарын талбайд "Дээлтэй Монгол" наадам болдог. Өнгөрсөн жилийн энэ өдөр дахин давтагдахгүй, чамин хийц, өнгө загвартай Монгол дээлээрээ дэлхий нийтийн анхаарлын төвд орсон Монголчууд “Дээлтэй Монгол” наадмыг зургаа дахь жилдээ зохион байгууллаа. Долдугаар сарын 23 Олимпийн тосгонд Монголын багийн тугийг мандуулав “Лондон 2012” олимпийн наадмын тосгонд Монголын багийн тугийг мандуулах ёслолын ажиллагаа энэ өдөр болсон. Уг ёслолын ажиллагаанд МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин, Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Алтангэрэл, Олимпийн тосгоны дарга Сэр Чарльз Аллен, тамирчдын төлөөлөл, Лондон хотноо оршин суух монголчууд оролцсон. Олимпийн тосгонд Монгол улсын багийг хүлээн авч, төрийн далбааг хүлээн авах ёслолын ажиллагааг Их Британийн хүүхэд, залуучуудын театр хөтлөн явуулсан бөгөөд бүхэлдээ “Куин” хамтлагийн мюзикл хэлбэрээр өрнөсөн юм. Долдугаар сарын 30 Медалийн салхийг С.Ням-Очир хагалав Лондоны олимпийн наадмаас манай улсын таван тамирчин медальтай ирсэн. Жүдо бөхийн 73 кг-ийн жинд барилдсан ОУХМ С.Ням-Очир хүрэл медаль хүртснээр медалийн салхийг хагалсан. Түүний аав Сайнжаргалтай манай сайтынхан уулзаж халуун яриа өрнүүлсэн юм. Наймдугаар сарын 07  Нийслэлийн шинэ удирдлага томилогдов 2012-2016 онд нийслэл хотыг удирдах хүнээр Эрдэнийн Бат-Үүл сонгогдов Наймдугаар сарын 14  "Зоос"-ын удирдлагууд манай дуранд “Зоос” банкинд их хэмжээний санхүүгийн хохирол учруулж, дампууруулсан хэмээн буруутгагдсан 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарт холбогдох хэргийн шүүх хурал нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхэд анх удаа товлогдож, олны хараанаас хол байсан тэд манай гэрэл зурагчны дуранд анх удаа өртсөн юм. Наймдугаар сарын 16 Спортын алдартнуудыг урамшуулах зарлиг гаргав Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж спортын алдартнуудаа урамшуулах, залуу тамирчдад хөшүүрэг, ахмад үеийнхний амьжиргаанд нь нэмэр болгох үүднээс Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргасан. Ингэснээр Олимпийн наадмын алтан медальтныг сар бүр дөрөв, мөнгөн медальтныг гурав, хүрэл медальтныг хоёр сая төгрөгөөр урамшуулж, харин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Олимпийн зай, жинд алтан медаль авсан бол хоёр сая, мөнгө медальтанд нэг сая, хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөг өгч байхаар боллоо. Наймдугаар сарын 16 Паралимпийн XIV наадамд оролцох тамирчдыг үдэн гаргав “Лондон-2012” паралимпийн XIV наадамд оролцох Монголын баг, тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа энэ өдөр Биеийн тамир спортын газарт болсон. Энэ удаад манай улсаас пара буудлагын шигшээ багийн тамирчин, ОУХМ Ц.Лхамсүрэн, пара жудо бөхийн шигшээ багийн тамирчин Д.Ганбат, А.Мөнхбат, пара байт харвааны шигшээ багийн тамирчин Б.Жавзмаа, Б.Оюун-Эрдэнэ, пара хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчин Ч.Мөнх-Эрдэнэ нар оролцсон юм. Наймдугаар сарын 24 Тэсрэх бөмбөгийн дуулиан “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын танхимаас  үл мэдэх бодис олдож хуваарьт нислэгүүд хойшилсон хэрэг наймдугаар сарын 24-ний өдөр гарсан. Энэ дагуу нисэх буудал аюулгүй ажиллагаагаа  хангах үүднээс онц байдал зарлаж үйл ажиллагааг нь түр зогсоосон юм. Шалгалтын явцад уг олдсон бодис нь сургалтын дуу чимээ гаргадаг хэрэгсэл болох нь тогтоогдсон билээ. Наймдугаар сарын 27 Дугаарын хязгаарлалт Нийслэлийн шинэ удирдлагуудын зүгээс замын хөдөлгөөний ачааллыг сааруулах зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын төгсгөлийн тооноос хамаарч хөдөлгөөнийг нь хязгаарлахаар болсон. Энэ арга хэмжээ өнгөрсөн жилийн наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа билээ. Есдүгээр  сарын 03  Барилга дээр гарсан осол хүүхдийн амийг авав Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байтал Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын “Саппоро” төвийн ойролцоо барилгын зуурмаг дээш нь шахдаг том оврын автомашины хоолойны тулгуур зам дээр унаж, бага насны хүүхэд амта алдсан хэрэг гарсан.  Үүний дараагаар шил шилээ даран олон ч осол гарч, эрдэнэт хүний амь сүйдсэн. Энэ хэрэгтэй холбогдуулан Улаанбаатар хотын захирагч хууль бусаар барилга барьж байгаа барилгын эзэдүүдтэй тэмцэл өрнүүлж эхэлсэн билээ. Есдүгээр  сарын 08 “The Bootleg Beatles”, “Michael Learns to Rock” Монголд Английн Ливерпүүл хотноо тэртээ 1960 онд байгуулагдаж байсан домогт “The Beatles” хамтлагийн хуулбар “The Bootleg Beatles” хамтлагийн тоглолт манай улсад болов. Мөн өлдөрт “Michael Learns to Rock” хамтлагийнхан манай улсад тоглолтоо хийсэн билээ. Аравдугаар сарын 15 Лениний хөшөөг буулгав “Улаанбаатар” зочид буудлын урд олон жилийг үдсэн В.И.Лениний хөшөөг НИТХ-ын захирамжийн дагуу аравдугаар сарын 15-ны өдөр буулгалаа. Аравдугаар сарын 19 Буйдантай суулт МАН-ын эрхмүүд Өвөрхангайгаас нэр дэвшсэн хоёрыгоо парламентад багтааж чадаагүйн төлөө УИХ-ын чуулганы танхимын хаалгыг хөндөлсөн зөөлөн буйданд тухалсан. Эрхэм гишүүдийн гарт “Хууль гууль боллоо”, “АН-ын СЕХ огцор”, “Монголын ардчилал 22 жилийн дараа нас эцэслэв” гэх мэт бичиг харагдана. Аравдугаар сарын 17 Нарны гүүр нээлтээ хийв Япон улсын Засгийн Газрын буцалтгүй тусламжаар Нарны замыг Их тойруугийн Энгельсийн гудамжтай төмөр зам дээгүүр холбосон " Нарны гүүр"-ийн нээлт аравдугаар сарын 17-ны өдөр болсон. Энэ гүүрэн гарц нь Төмөр замын хөдөлгөөнд саад  болохгүйгээр Япон улсын дэвшилтэт технологиор баригдсан ган гүүр бөгөөд урт нь 262 метр, хойд урд дөхөх замууд 353 метр , нийт 895 метр урт, дөрвөн эгнээ зорчих хэсэгтэй. Мөн явган хүний зам, борооны ус зайлуулах  байгууламж, гэрэлтүүлэг, гэрлэн дохио, гүүрнээс буух явган хүний шат бүхий авто замын иж бүрэн байгууламж юм. Аравдугаар сарын 29 Нийслэлийн тугийг анх удаа мандуулав Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 373 жилийн ойн өдөр анх удаа нийслэлийн тугийг мандуулж, сүлдэт хуурийг цэнгүүлэв. Туг мандуулах ёслолын ажиллагаанд  Нийслэлийн удирдлагууд оролцож, Батлан хамгаалахын их сургуулийн сонсогчид болон хүндэт харуулууд жагсч, Улаанбаатар хотын билэг тэмдэг болох хангарьд шувууны дүрс бүхий хөх өнгийн туг мандсан юм. Арваннэгдүгээр сарын 09 Дахин амилсан "Гамлет" У.Шекспирийн  “Гамлет” жүжгийг манайуран бүтээлчид 33 жилийн дараа тайзнаа амилуулав. Энэ удаад ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллаж, Гамлетын дүрд С.Болд-Эрдэнэ,  Офелияд залуу жүжигчин А.Ганчимэг, СТА Д.Ганцэцэг нар тоглосон юм. Арваннэгдүгээр сарын 14 Эзэн Чингисийн мэндэлсний 850 жилийг тэмдэглэв УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тогтож, энэ өдөр бүх нийтээр амарч, тэмдэглэж байхаар хуульчлав. Чингис хааны төрсөн өдөр энэ онд арваннэгдүгээр сарын 14-нд тохиосон. Арваннэгдүгээр сарын 21 Орон нутгийн сонгууль болов Орон нутгийн сонгууль энэ өдөр болсон. Харин сонгогчдын ирц хангалтгүй байснаас нийслэлийн ихэнх дүүрэгт сонгуулийн ирц хүрээгүй. Гэсэн дийлэнх олонхийн саналаар  АН орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан юм. Шууд.мн-Мэдээллийн дэлгэц

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

B.TSOLMON:
BOLJ BN NADAD TALAGDLAA
2013-04-05
munkhbileg:
САЙХАН ЗУРАГНУУД БАЙНА. ДААНЧ ӨӨРСДИЙН БҮТЭЭЛЭЭ ХАМГААЛАХ ГЭСИЙМУУ ТАМГА НЬ АРАЙ ЮМАА. ЗУРАГАА БАРАГ ТАГЛАЦАН БАЙНА Ш ДЭЭ. ГАНЦ ТАМГА БАРУУН ДООД БУЛАНД Л БАЙДАГ Ш ДЭЭ.
2013-01-07
Mongoloid:
My friend in Korea, Japan, Vietnam, Thai and China are all MONGOLOID. We are all MONGOLOID. Mongolian people please do not forget that. We are called MONGOLOID by the world.Genghis Khan is hero, only one hero of MONGOLOID. Mongolian, please do not make our hero murderer, wild uncivilized murderer because Genghis Khan is not only you Mongolian's hero, you see,he is our MONGOLOID's hero.
2013-01-06
Орхон аймаг:
Wrong, number of destroyed temple is not 100. 1,000. 1,000 temples all over Mongolia was destroyed.....
2013-01-06
Хотын захиалагч:
Statue of Genghis Khan looks like murderer ? Bullshit !! Some 70 years ago how many Mongolian citizens and monks we killed ? 40,000. How many temples we destroyed ? 100. Statue of Genghis Khan looks like murderer ?? Son of bitch !! Statue of Genghis Khan shows what we are, exactly what we are.
2013-01-06
Баянзүрх дүүргийн 21р хорооний оршин суугч:
Genghis Khan's armchair is Mao Zedong's armchair ? Shut up !! Nothing important at all, idiot. Money is much more important. Money from China, money from Mao Zedong, money from Mongolia does not matter. Money in my hand makes me happy, only money can make me satisfied. Forget about Genghis Khan's armchair !! Waste of time. I love money......
2013-01-05
Улаанбаатар иргэн:
China, Russia, Korea anything is OK. I do not mind. I am too busy to get money to buy things. Statue of Genghis Khan ? Anything is OK. Do not bother me, I am busy.
2013-01-05
Монгол ардын:
I do not care. I have not been there. Nobody care.
2013-01-05
орос:
In Chairman Mao Memorial Hall, Beijing China there is a statue of Mao Zedong. Mao Zedong is sitting on Chinese armchair just the same as statue of Genghis Khan in UB. Who copied whom ?
2013-01-05
Герман:
Revolutionary Communism and Socialism and Centralized Dictatorship are part of Mongolian Civilization. Idea of Nation beyond sectional traditional tribe and race was established by Mongolian. You see, Genghis Khan was a philosopher as well as metallic scientist not a wild, brutal, murderer sitting arrogantly on Chinese armchair
2013-01-05
Франц:
sitting upon Chinese style armchair ??? Khubilai maybe sit on Chinese style Emperor’s armchair in Beijing palace. Ogodei may not because he was in Qaraqorum palace. Genghis Khan definitely not because he did not make palace.
2013-01-05
Америк:
one of statue of Genghis Khan is sitting upon Chinese style armchair. Stupid.
2013-01-05
Их Британи:
2012 оны 12 сарын 2213:26ариулах Why Mongolian do not complain Newsweek ? Genghis Khan is not such a ugly wild gangster looking guy. European and Russian is people to be defeated and conquered so they like to depict Genghis Khan as a ugly wild uncivilized gangster guy. But actually Genghis Khan is conscientious gentle inteligent man like Julius Caesar and Alexander the great. Why we Mongolian are so stupid to depict Genghis Khan as a wild gangster together with European and Russian ? As foolish as foolish can be !! 2012 оны 12 сарын 2415:18Хариулах zochin бичсэн нь:2012/12/24 өдөр 07:28 In 3000 years world history man had 3 great Empire that is Alexander Empire, Roman Empire and Mongolian Empire. Alexander, Roman and Mongolian made Civilization by themselves. Alexander, Julius Caesar and Genghis Khan each other has equal significance to human history. Alexander made Middle-East, Roman made Europe and Mongolian made Russia, China, Iran and Korea. I hope some day in future Mongolian make movie that shows real Mongolian Civilization.Зочин бичсэн нь:2012/12/24 өдөр 09:50 Genghis Khan died on battle ground in Yinchuan ,Western Xia. He was commanding battling general until his death. I saw statue of Genghis Khan in UB and outside UB. They are so foolishly fat, so wild, so uncivilized looking, ugly, very ugly. No commanding battling general is fat, wild, uncivilized. Look at statue of Alexander the Great in Macedonia and statue of Caesar in Rome. Two of them are both skinny, gentle and civilized looking nice person. Why in Mongolia s 2012 оны 12 сарын 2415:19Хариулах Why in Mongolia statue of Genghis Khan is so unreal , so ugly ? Maybe because Chinese or Chinese money made it, maybe ?Зочин 2 бичсэн нь:2012/12/24 өдөр 14:48 Nothing strange. Why in Mongolia statue of Genghis Khan is made such a fat wild ugly demon ? Hey boy, nothing strange. Statue of Genghis Khan is made of what ? Hero of Mongolian ? Super human being who made up new civilization ? No, No, No, In Mongolioa statue of Genghis Khan is made of Yama, Yama in Chinese mythology. Of course Yama is fat wild uncivilized demon. It is tradition of Chinese to make enemy as Yama. We should notice that we have our hero to be Yama because we are under Chinese money. We must remember we have to show our precious Genghis Khan as Yama because we are under Chinese money. Where has Manchuria gone ? Disappeared from history. Why ? Because Chinese like to make Manchuria disappear from history. In Mongol why Genghis Khan is depicted such a ugly wild uncivilized gangster ? Because Chinese like to make Genghis Khan wild animal. Do not forget some of Mongolian are Chinese puppet. They try to make Mongolian wild ugly animal. Do not forget that. 2012 оны 12 сарын 2216:06Хариулах Not only Manchuria but also Tibet, Uyghur and Inner Mongolia (Өвөр Монголын)are all disappered from history because Chinese do not like them. Chinese like to monopolize Asia. Do you know in Inner Mongolia 80% of population is Chinese ? Now In Inner Mongolia (Өвөр Монголын) Mongolian is ancient ruined minority. If we Mongolian keep on depicting Genghis Khan as wild animal and pay no attention to our real history we will disappear from history soon, very soon. Then Mongol will be a part of China. Do we Mongolian really like it ?
2013-01-04