Хиллари Клинтон эмнэлгээс гарав

img

АНУ-ын Төрийн ерөнхий нарийн бичгийн дарга Хиллари Клинтон тархины цусан хангамж муудснаас гэртээ ухаан алдан унасан. Нью-Йоркийн “Presbyterian” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд эмчилгээ сувилгаа хийлгэсний үр дүнд түүний биеийн байдал сайжирч өчигдөр эмнэлгээс гарчээ. Хатагтай Хиллари Клинтоны эмчилгээг хийсэн эмч нарын баг түүнийг эмчилгээг тун  сайн хүлээн авч бие нь хурдан хугацаанд сайжирлаа хэмээжээ. Гэсэн ч түүнийг бүтэн эмчилгээнд оруулж бүрмөсөн сайн тэнхрүүлэх шаардлагатай гэж хэлснийг албаны эх сурвалж мэдээлж байгаа юм. Эмнэлгээс ийм богино хугацаанд гарах болсон нь хатагтай Клинтоны өөрийн хүсэлт байсан бөгөөд тэрбээр ажилдаа эргэн орохоор ихэд яарч байсан учир эмнэлгээс гаргасан ажээ. Түүнийг нөхөр Билл Клинтон болон охин нь эмнэлгээс гарган авсан байна. Зарим эх сурвалжууд түүнийг эмнэлгээс гараагүй, ердөө өөр эмнэлэгт хэвтэхээр эмнэлгээ шилжүүлэх зорилгоор түр  хугацаанд гарсан гэж тайлбарлаж байгаа. Хиллари Клинтон өдгөө 65 настай, тэрбээр ойрын хугацаанд Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх гэж байгаа. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ сард ерөнхийлөгчийн тангарагаа өргөнө. Ингэснээр ирэх дөрвөн жилд хамтран ажиллах өөрийн хамгийн ойрын туслах, зөвлөхөө сонгох ёстой. Их гүрний дараачийн Төрийн нарийн бичгийн даргаар Жон Керри сонгогдон ажиллах нь тодорхой болсон билээ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ