Малчид 3-15 мянган төгрөгийн урамшуулал авдаг боллоо

img

Монгол Улсын Засгийн газраас 2012 оны зургаадугаар сарын 13-ны өдөр арьс ширийг дотоодоо боловсруулан түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчдийг дэмжих, түүнчлэн малын арьс, ширийг боловсруулах үйлдвэрт тушаасан малчдыг урамшуулах зорилгоор “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ. Улсын Их Хурал хэлэлцүүлгийнхээ явцад тогтоолын төслийн нэрийг “Малчид, үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” болгон өөрчилж, хамрах хүрээг нь өргөжүүлэн 2012 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа. Энэхүү тогтоолоор арьс, ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход зориулж 140,4 тэрбум /нэг зуун дөчин тэрбум дөрвөн зуун сая/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван жилийн хугацаатай үнэт цаасыг гаргаж, арилжаалахыг Засгийн газарт зөвшөөрсөн байна. Мөн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох болон хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох, түүнд хяналт тавих журмыг баталж, хэрэгжилтийг хангаж ажиллах, үйлдвэрлэгчид олгох зээлийн хүүг жилийн долоон хувиас илүүгүй байхаар тооцож олгох, арьс, ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга хэмжээг 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор үе шаттайгаар зохион байгуулах ажлуудыг хийж гүйцэтгэхийг Засгийн газарт даалгажээ. Түүнчлэн 2013 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн малчин, мал бүхий хувь хүн үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан бог малын арьс тутамд 3000 төгрөгийн, адуу, үхрийн шир тутамд 15000 төгрөгийн мөнгөн урамшуулал авах бөгөөд 2014 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн малчин, мал бүхий хувь хүн зөвхөн хоршооны гишүүн болсон тохиолдолд дээрх мөнгөн урамшууллыг үргэлжлүүлэн авах боломжтой аж. Энэ тогтоол батлагдсантай холбоотойгоор Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоол буюу Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулсан  байна. Энэхүү өөрчлөлтөөр 2014 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хонины ноос, тэмээний ноосны килограмм тутамд олгох 2000 төгрөгийн мөнгөн урамшууллыг зөвхөн хоршооны гишүүн малчин, мал бүхий хувь хүн үргэлжлүүлэн авах юм байна. Ингэснээр малын гаралтай түүхий эдээр нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын хэмжээ өсч, арьс ширний салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийн өрсөлдөх чадвар сайжирч, ажлын байр нэмэгдэх ач холбогдолтой хэмээн холбогдох албаныхан үзжээ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

баярсайхан:
demjij bna
2013-01-04
12:
Malchidiin usgusun maliim mahiig bid nar idej bgaa bizdee fff setgegdel bichisen hvn vnendee teneg bnadaa.
2013-01-03
Avilgach ih hurliin gishuun:
Gol shaltgaan ni huduuniihen bidnii 76-iin ihenhiig ni songodogt bainaa. 50 orchmiig maani.Tiimees tedniig avilgadaj baij bid ih hurald songogdoj hulgai hiih bolomjtoi bolno gesen ug.Er ni bid yagaad ta nart halamj taraadgiig medehuu? Ta nariig zalhuu, hultsengui, idevhgui, yaduu bailgahii tuld.Tegj l baij bid ene turiin erhend udaan togtoj ulam iluu bayajij chadna.
2013-01-03
fff:
daanch yum bichlee geed ter heden erguu shunaltai malchid ni unshihguildee eniig. xaxaxax
2013-01-03
sanal:
Yamaa aris usend munguu guvdeg MONGOLOOS uur oron bna uu Hunii tuluu amidarch bgaa yum shig honinii mah unertuulsen teneg garuudaar durchee ene oron
2013-01-03
Мал Монгол орны "үндэсний" баялаг гэдэг утгаар урамшуулал олгох гээд байгаа юм болов уу. Малчдаас мал, мах, цагаан идээгийн нь бид өндөр үнээр авч байгаа болохоор урамшуулал өгөх нь буруу. Бидний /хотынхны/ өмнөөс малаа өсгөөд ч байгаа юм шиг, зуд болохоор өвс тэжээлээ бэлдээгүй нь улсааас тусламж аваад л, нэг л буруу зарчим үйлчлээд байх юм даа. Өөрсдөө малаа өсгөвөл орлого нь нэмэгдэж, өөрсдөд нь ашигтай байх зарчмаар ажиллах ёстой биздээ
2013-01-03
Манга:
Малчид гэдэг жирийн л хувийн өмтөн шүү дээ тэдэнд нийгмийн өмнө хүлээх ямарч х ариуцлага алга тэнүүн дэлгэр цагт тэр мал хөрөнгө нь тэдниийх байдаг тэвдүүлж хүйтэрэх цагт /хяруу унавуу үгүй юү/төрийн өмч болчихдог нь хаанахын ёс вэ Зуд боллоо хадлан тэжээл гэх юм монголын мал сүрэг тавин сая хүрлээ ийм байдлаар цааш явах юм бол /500000000 хүрсэн ч/өөрчлөгдөхгүй бололтой Тиймээс соц-н үед хэрэглэж байсан бүтээгдэхүүн нийлүүлэх ноогдлын системийг зохих хэмжээгээр сэргээж ашиглъя / санал хүн байвал дэмжээрэй /
2013-01-03
m:
Эсэргүүцэнэ
2013-01-03
бодлогоо эрс өөрчлөх хэрэгтэй
2013-01-03
БААГИЙ:
МАЛЧИД ГЭЖ ШУНАЛ ИХТЭЙ БИРДҮҮД БОЛСОНШДЭЭ.БАЯЖИЖ Л БАЙВАЛ УЛС ЭХ ОРОН ҮНДЭС УГСАА ЭНЭ ТЭР ГЭСЭН ҮЗЭЛ САНАА БАЙХГҮЙЭЭ.УЛАМ Л ШУНААД,ШУЛААД.ИЛҮҮ ХАРАХДАА САЙН,ҮНЭГҮЙ ЮМАНД НУГАСГҮЙ,МОНЖООЧ .ХҮНИЙ ӨМНӨӨС АМЬДАРЧ АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ЮМ ШИГ ЗОВЛОН ТООЧИХДОО САЙН
2013-01-03
АДИЛХАН Л ХҮН:
МАЛЧИДЫН МАХЫГ ХУДАЛДАЖ АВСАН БОЛОХООР БИ Ч ГЭСЭН 15000 ТӨГРӨГ АВАХ ЭРХТЭЙ
2013-01-03
ene zasgiin gazar pizda yumaa odoo malchid hamgiin bayn hun bolson shde uildwer bariachee
2013-01-03
Бат:
Малчидаас бусад нь хүн биш юм уу.......ямаанаас дор үзэгдэж байна хотынхон...
2013-01-03