Малала охины аав Лондоны боловсролын атташе боллоо

img

Өнгөрөгч онд талибанчуудад буудуулж толгойдоо хүнд гэмтэл авсан Малала охин Их Британийн Брингхамийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Түүний биеийн байдал өмнөхөөсөө сайжирч энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Охиноо сахиж байгаа түүний эцгийг Пакистаны засгийн газраас Лондонд суух боловсролын атташегаар томилон ажиллуулах болсныг албан ёсоор  зарлажээ. Малалагийн аавыг Зиаудуддин Юсуфзай гэдэг. Тэрбээр охиныхоо боловсролд ихээхэн  анхаардаг бөгөөд түүнийг анх 11 настайгаасаа BBC агентлагт захидал бичиж эхлэхэд нь ч охиндоо тусалж байсан аж. Пакистаны ерөнхийлөгч Асиф аль-Зардари өнгөрөгч сарын 08-ны өдөр Малала охиныг эргэхээр Хатан хаан II Элизабетийн нэрэмжит Брингхамийн эмнэлэгт ирж байсан. Энэ цагаас эхлэн ноён Зиаудуддин Юсуфзайг энэ албан тушаалд томилох санал гаргасан гэнэ. Харин энэ томилгоог  ноён Зиаудуддин саяхан хүлээн авч улсынхаа боловсролын салбарыг төлөөлөх атташегаар ажиллахаар болж байгаа юм. Энэ албан тушаалыг  дор хаяж хоёр жилийн турш хаах бөгөөд мөнхүү хугацаанд гэр бүлээрээ Лондон хотод амьдрах юм. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Шинээр машин авах гэж байгаа хүмүүсээ удахгүй буруу талдаа рультэй машин явуулахыг хязгаарлаж яваандаа бүр явуулахаа болих гэж байна тиймээс заавал зөв рультэй машин худалдаж аваарай цаашдын амьдралд чинь хэрэгтэй шүү дараа нь зарагдах чгүй ашиглагдах ч гүй зөвхөн хөдөө явдаг машинтай болохвий. Заавал анхаараарай
2013-01-03