Мавританд гялгар уут ашиглахын хориглов

img

Мавритан улсын Засгийн газраас амьтад, байгаль орчныг хамгаалах үүднээс гялгар уутны хэрэглээ, үйлдвэрлэлийг хориглох шийдвэр гаргажээ. Тус улсын Байгаль орчны сайд Мохамед Яхьягийн мэдээлснээр нийслэл Нуакшот хотод жилд хорогдож буй үхэр, хонь зэрэг малын 70 хувь нь гялгар уут идсэнээс болж үхэж байгааг тогтоосон байна. Мавританы Засгийн газрын шийдвэрээр гялгар уутны үйлдвэрлэлийг бүрэн хориглосон бөгөөд үүнийг зөрчсөн үйлдвэрлэгчид нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял ногдуулахаар хуулийн  төсөл боловсруулжээ. Мөн тус улсад бүх төрлийн гялгар уутыг импортоор оруулахыг хориглож,  хоригийг зөрчсөн этгээдийг торгох эсвэл ял шийтгэл ногдуулахаар болсон байна. Засгийн газрын энэ шийдвэрийг хэрэглэгчдийн эрхийг хамгаалах байгууллагаас сайшаан хүлээн авч, бүрэн дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

тийм,,, санал нийлж байна одоо урагшаа харж зөвөөр сэтгэж шинээр амьдаръя дандаа яаж эмх замбараагүй хууль дүрэмгүй амьдрах юм бэ
2013-01-03
Шинээр машин авах гэж байгаа хүмүүсээ удахгүй буруу талдаа рультэй машин явуулахыг хязгаарлаж яваандаа бүр явуулахаа болих гэж байна тиймээс заавал зөв рультэй машин худалдаж аваарай цаашдын амьдралд чинь хэрэгтэй шүү дараа нь зарагдах чгүй ашиглагдах ч гүй зөвхөн хөдөө явдаг машинтай болохвий. Заавал анхаараарай
2013-01-03
тийм,,, санал нийлж байна одоо урагшаа харж зөвөөр сэтгэж шинээр амьдаръя дандаа яаж эмх замбараагүй хууль дүрэмгүй амьдрах юм бэ