
"Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай", Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэх УИХ-аар хэлэлцсэн юм.
Уг асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд гарсангүй. Ингээд тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг гишүүдийн олонхи дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Харин эл асуудлыг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Р.Раш, цалингийн сүлжээ бол шинжлэх ухаан гэж үзэж буйгаа хэлж , төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийн талаар тодруулга авахыг хүссэн. Тэрбээр төрийн албан хаагчдын цалинг сонгуулийн өмнө адилхан тавьчихья гэсэн хялбарчилсан аргаар яваад байна уу. Ингэж бүгдийг жигдлэх нь хэр оновчтой юм бэ гэсэн шүүмжлэлийг хэлсэн юм. Сангийн сайд С.Баярцогт хариултдаа, төрийн албан хаагчдын цалинг дунджаар хоёр дахин нэмэхээр оруулж ирж байгаа. Ирэх оны гуравдугаар сарын 1-нд 25 хувь, тавдугаар сарын 1-нд 23 хувиар нэмэгдэнэ. Энэхүү хоёр удаагийн цалингийн нэмэлтийн нэгийг нь абсалют дүнгээр ойртуулж нэмье гэж байгаа. Энэ нь эхний удаад бүгдэд нь 80 мянган төгрөг олгох, харин хоёр дахь удаад нь 23 хувиар нэмэгдэх зарчмаар явагдана.
Өмнө нь төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар нэмэхэд өндөр цалинтай нь өндөр, бага цалинтай нь бага байсан гэсэн шүүмжлэл гарч байсан гэв. УИХ-ын дэд дарга Н.Энхболд, цалин бол ур чадвар, бүтээмжийн үнэлгээ. Иймд бүгдийг жигдлэх нь буруу гэсэн Раш гишүүний саналтай нэг байна гэсэн байр сууринаас хандлаа. Гэсэн ч гишүүд цалин нэмэхийг дэмжсэн учир байнгын хороогоор ирэх долоо хоногооос хэлэлцэнэ.
Сонгуулийн жилийн төсөв батлах болохоор гишүүд төрийн албан хаагчдад ийнхүү дахин хайр зарлав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ