
Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн Бодлын хулгайч уран сайхны киноны орон нутагт дахь нээлт Дархан хотод болох юм.
Кино зохиолыг нь сэтгүүлч Д.Төрмөнх, найруулагчаар нь Ж.Сэнгэдорж, гол дүрд нь жүжигчин Б.Амарсайхан тоглосон энэхүү киног кино урлагт шинэ өнгө нэмсэн хэмээн үнэлээд байгаа. Киноны уран бүтээлчид www.bodliinhulgaich.mn гэсэн албан ёсны вэб сайттай болсон байна.
Тиймээс уг цахим хуудаст зочилж, киноны талаарх бүх мэдээллийг авах боломжтой юм байна. Үүнээс гадна гол дүрийг бүтээн жүжигчин Б.Амарсайхан кино зураг авалтын зарим хэсгийг хийсэн Дарьт дахь чанга дэглэмтэй хорих ангийнханд киногоо үзүүлэх аж.
Тус ангид хоригдож буй 300 хоригдол зураг авалтад оролцсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ