Цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна

img

Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын тоо бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Энэ сарын 21-ний өдрийг хүртэл үргэлжлэх энэхүү ажлыг Засаг захиргааны анхан шатны нэгж хороон дээр төвлөрүүлэн зохион байгуулахаас гадна, иргэдэд хүндрэл учруулахгүйгээр “Хорооны цэргийн тоо бүртгэлийн мэдээллийн сан”-г ашиглан явуулахаар болсон. Аймаг, нийслэлд цэргийн тоо бүртгэлийг хөтлөж явуулснаар цэргийн үүрэгтний нөөц, цэргийн дайчилгааны даалгаварыг биелүүлэх  боломжийг тодорхойлоход ач холбогдолтой юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ