Өнөөдөр дэлхийн түүхэнд: Исаак Ньютон мэндэлжээ
Английн математикч, одон оронч, физикч, сонгодог механикын үндсийг тавьсан агуу их эрдэмтэн Исаак Ньютон 369 жилийн өмнө (1643 он) энэ өдөр төржээ.
Тэр тэнгэрийн эрхэсүүдийн хөдөлгөөнийг тайлбарлаж, гаригууд нарыг, сар дэлхийг тойрдог гэж үзсэн юм.
Дэлхийн таталтын хууль нь Ньютоны хамгийн нэртэй нээлт байсан билээ. Түүний нээлтүүд шинжлэх ухааны хувиар физикийн хөгжлийг олон зууны өмнө тодорхойлсон юм. Олон улсын нэгжийн систем дэх хүчний нэгжийг түүний нэрээр ньютон гэж нэрлэсэн юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ