Жерар Депардье Оросын иргэн болов
2013-01-04

Жүжигчин Жерар Депардьед ОХУ-ын харъяалал олгосон нь Оросын киноны урлагийн хөгжилд түүний оруулсан хувь нэмэртэй холбоотой юм гэж ерөнхийлөгч Владимир Путины  хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков тайлбарлав гэж “Интерфакс” агентлаг уламжилжээ. “Юу гэвэл, Депардье киноны хэд хэдэн томхон төсөлд оролцож, тухайлбал Распутины дүрд тоглосон юм” гэж төрийн тэргүүний төлөөлөгч хэлсэн байна. ОХУ-ын ерөнхийлөгчийн зарлигийг 2013 оны нэгдүгээр сарын 3-ны үд дундад Кремлийн сайтад байршуулж, уг зарлигийн дагуу Ж.Депардье оросын иргэн болжээ. “Харъяатын тухай” хуулийн дагуу төрийн тэргүүн онцгой гавъяа байгуулсан гадаадын иргэнийг  харъат болгох эрхтэй байдаг юм. Зарлиг гарсан нь тодорхой болсны дараа оросын хоёр бүс нутгийн удирдагч жүжигчнийг хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Энэ нь Чеченийн тэргүүн Рамзан Кадыров, Киров мужийн захирагч Никита Белых нар юм. Сонгуулийн үед Владимир Путины штабыг тэргүүлж байсан Оросын найруулагч Станислав Говорухин  ерөнхийлөгчийн шийдвэрийг  луйвар гэж хэлжээ. “Бас  нэг архичин. Би гадаадынханд долигонох дургүй. Депардьегийн амьдралын тухай ярихаас ой гутаж байна” гэж  оросын соёлын зүтгэлтэн “Оросын мэдээний албан”-ынханд мэдэгдсэн байна. 2012 оны арванхоёрдугаар сарын эхээр Депардье Францаас Бельгид очсон бөгөөд юу гэвэл тансаг хэрэглээний 75 хувийн татвар төлөхийг хүсээгүй юм. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд ийм татвар бий болгох гэж байгаа билээ. Францын одоогийн ерөнхийлөгч нь социалистуудын төлөөлөгч бөгөөд баячуудад 75 хувийн татвар ногдуулах нь түүний сонгуулийн өмнөх амлалтын нэг байсан юм. 64 настай Жерар Депардье албан ёсоор дөрвөн хүүхэдтэй аж.  Гэвч өөрийнх нь хэлж байснаар, тэр 10 эмэгтэйгээс 20 хүүхэдтэй бөгөөд зарим эмэгтэйд нь мөнгө өгч аргалж  байжээ. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин
Ene neg tenemel zobin amitanii tuhai yund ni bichdeg yum be.
2013-01-04
эх орноосоо урвасан байна
2013-01-04
heer:
manai d ch hadgalamjaas tatvar avaad ehelsen sh dee udahgui zarim negen humuus irgenshlee solih l bh
2013-01-04
ene bol teneg yum bish.surgamjtai yum.mongold udahgui iim bolno
2013-01-04
хөгширсөн европоос одоо юу ч гарахгүй, монголчуудаа хэзээ монголоо шүтэх цаг ирэх вэ, бид бусад орнуудыг бодвол хамаагүй ирээдүйтэй шүү дээ, гадныханд бие үнэлсэн хүүхэдтэй хүүхнүүдийг монголд оруулж болохгүй шүү
2013-01-04
чи баруун моодноос гарсныг дуулаагүй юу. барууны залуучууд ажилгүй цалингүй болоод латин америк америк австрали канад зэрэг орнууд рүү дүрвэж байгаа. хүн төрөлхтний ирээдүй сибирь гээд тунхаглаад байна цаана чинь. баруун бол хамаг байгалийн баялгаа шавхаад дуусч байгаа. тиймээс депардье ирээдүйн мөнгө хаана байгааг зөв олж шиншилжээ. ганцхан монголд л барууныг шүтсэн хэвээрээ байна даа.
2013-01-04
Citizen:
Ochij ochij Oros uu,....yamar teneg gar ve?
2013-01-04
чи баруун моодноос гарсныг дуулаагүй юу. барууны залуучууд ажилгүй цалингүй болоод латин америк америк австрали канад зэрэг орнууд рүү дүрвэж байгаа. хүн төрөлхтний ирээдүй сибирь гээд тунхаглаад байна цаана чинь. баруун бол хамаг байгалийн баялгаа шавхаад дуусч байгаа. тиймээс депардье ирээдүйн мөнгө хаана байгааг зөв олж шиншилжээ. ганцхан монголд л барууныг шүтсэн хэвээрээ байна даа.