Хилд тулсан малыг тогтоожээ

img

Орон нутагт цаг агаарын байдал хүндэрч байгаатай холбогдуулан хилийн зурваст ойрхон өвөлжих ард иргэд малаа хариулгагүй орхисны улмаас улсын хилд мал тулж ирэх явдал гарсаар байна. Тухайлбал, Хилийн 0243 дугаар ангийн хариуцсан хэсгээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр бэлчээрээр 62 адуу улсын хилд тулжээ. Мөн Хилийн 0285 дугаар ангийн хариуцсан хэсгээр 28 үхэр хилд тулсаныг хилчид тогтоосон байна. Ийнхүү дээрх малын эздийг олж тогтоон ЗХТХ-ийн дагуу хариуцлага тооцож, буцаан олгосон байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ